Томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна
2014-2-6

Томуугийн тандалтын эмнэлгүүдээс ирүүлсэн 161 сорьцод шинжилгээ хийхэд томуугийн А/H1N1/ болон томуугийн В вирус илэрсэн талаар МХЕГ-аас мэдээллээ. Энэ оны эхний 4 дэх долоо хоногт улсын хэмжээнд нийт амбулаторид хандан үйлчлүүлж буй иргэдийн 8.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Тодруулбал,  энэ төрлийн өвчин Улаанбаатар хотод амбулаториар үйлчлүүлэгчдийн 10.2 хувьд, хөдөө орон нутагт дунжаар 7 хувьд нь оношлогдсон байна. Үүнээс үзэхэд өмнөх 7 хоног болон өнгөрсөн оны мөн үеийнхээс томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймд иргэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагын зөвлөлгөөг дагаж мөрдөх нь зүйтэйг МХЕГ-аас анхаарууллаа. Ялангуяа дархлаа султай суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүндрэх хандлагатай байдаг тул анхаарах шаардлагатай юм байна.

 А/H1N1/ вирусийн халдварын цөөн тохиолдлын үед сургууль, хүүхдийн байгууллагад хөл хорио тогтоох, олон нийтийн үзвэр үйлчилгээг хязгаарладаг байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
erthen hol horio togtooson ni deer bh
2014-02-09
irgen:
tawtawrlwg aurguuli hol horio togtoo imr muuhai haniad bnshd
2014-02-06
zochin:
erthen jul horio togtoovol deer baih,surguuli,tsetserlegiin huuhduud olnooroo hamragddag sh tee.ene utaa,ugaar bie,darhlaa suldsan huuhduud hetsuu l yum bolno baih daa.
2014-02-06