Ослын улмаас гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэжээ
2014-02-06

Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг автозамын зорчих хэсэгт 82-73 УНБ улсын дугаартай “Санёнг Истана” загварын бага оврын автобус, 08-68 УНА улсын дугаартай “Тоёота Рав-4” загварын суудлын автомашинууд мөргөлдсөн байна. Ослын улмаас иргэн М /46 настай, эмэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, М /24 настай, эрэгтэй/ нарын гурван хүн төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн ажээ.  Гэмтсэн иргэдийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид гаргаж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

 fs

П.Наран

Shuud.mn
Сонин хачин