Гадаадын зарим улс Монгол Улсын иргэдийг хилээрээ нэвтрэхэд ихээхэн хүнд суртал гаргадаг. Иргэдийн зүгээс хамгийн их гомдол, мэдээлэл ирүүлдэг Польш, Солонгос, Хонконг зэрэг улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхантай энэ асуудлаар тодорхой тохиролцолд хүрчээ. Баруун европын орнууд руу Монгол Улсын иргэдийг нэвтрэхэд олноор нь хил дээрээс буцаадаг тал бий. Үүнийг цэгцлэхээр Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсад амьдарч байгаа польш улсын иргэдэд тусгайлан анхаарал хандуулан ажилладаг болжээ.
Үүний нөлөөллөөр Польш улсын хил дээрээс Монгол Улсын иргэд буцах тохиолдол гарахаа больсон гэнэ. Мөн манай улсын иргэдийн хамгийн их зорчдог БНСУ дэлхийн 200 гаруй орноос зөвхөн Монгол Улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ 7-14 сая төгрөгийн барьцаа шаарддаг. Энэ бүхнийг цэгцлэх асуудлаар мөн Гадаадын иргэн харьяатын алба ажиллаж байгаа аж.
Д.Цэцэг