Мөсөн шагайчид аваргаа тодруулна
2014-02-06

Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн” маргааш эхэлнэ. Хатан Туулын мөсөн дээр Хар усан тохойд болох уг тэмцээнээр мэргэжлийн тамирчдын улсын аваргыг шалгаруулахаас гадна шилдэг баг цомын төлөө өрсөлдөж, ахмадууд мөн аваргаа тодруулах юм. Түүнчлэн мөсөн шагай сонирхогчдын дунд тэмцээн явуулж, шилдгүүдийг тодруулан шагнах аж. Тэмцээнд хот болон хөдөө орон нутгийн мэргэжлийн олон баг, дэвжээ оролцохоор болжээ. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин