Хийсэн ажлаа үгүйсгэж байна
2011-1-13

Замын цагдаагийн газраас  Баянзүрх захын ойр орчмын замын хөдөлгөөнийг зохицуулахаар 11 ширхэг орохыг  хориглосон тэмдэг саяхан байрлуулсан. Гэтэл тэд  сар хүрэхгүй хугацаанд хийсэн ажлаа олны нүдэн дээр үгүйсгэж    сониноор дарж, битүү скочдоод орхижээ. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг бухимдуулж, эргэлзээ төрүүлж байгаа юм. Баянзүрх зах орчмын зам  хоёр урсгалтай байсан. Хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах нэрээр  нэг урсгалтай болгожээ. Орох хориотой тэмдгийг тавиад 20 хоноогүй байхад нь Баянзүрх захын ойр орчмын байрны оршин суугчид гомдол гаргасан учраас бүгдийг нь ийнхүү ашиглахаа больсон байна.  Урин дулаан цаг ирэхээр энэ тэмдгүүдийг авч хаях гэнэ. Ингээд ашиглахаа болиод  хаячихгүй гэж байна.  Эргээд замын хөдөлгөөнийг зохицуулалт  хэрэгтэй байгаа  газруудад орох хориотой гэсэн 11 тэмдгийг байрлуулах гэнэ.

[gallery link="file"]

Б.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Andria Debien:
I've learn several superior stuff here. Undoubtedly value bookmarking for revisiting. I surprise how considerably attempt you put to make any such magnificent informative web web-site.
2011-12-12