Г.Болдбаатар “Их дуулга”-ын аварга боллоо
2014-02-09

Жүдо бөхийн чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээн Францын нийслэл Парис хотноо болж байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 75 орны 472 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Монголын 12 жүдоч Парисын татамид зодоглосноос эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медаль хүртэж, Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилтаараа Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж байна.

1

Г.Болдбаатарын жинд 42 жүдоч өрсөлдсөнөөс манай тамирчин С хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлэв. Дараагийн даваануудад Мозамбик, Чех, Узбекистаны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болжээ. Хагас шигшээ барилдаанд Японы Шинжи Кидог ялж, аваргын төлөө Гүржийн бөх Амиран Папинашвилийг цэвэр ялсан байна.

1

Дэлхийн аварга М.Уранцэцэг аваргын төлөө Японы бөх Эми Ямагишид вазари үнэлгээгээр дийлдэж, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр хэсгийн барилдаанд Казахстан, Аргентиний тамирчдыг ялж, хагас шигшээд Кубын Мария Селиа Лабордег ялсан юм.

1

Эхний өдөр хүч үзсэн Монголын бусад жүдочдоос ОУХМ Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин М.Бундмаа нар долдугаарт байрт шалгарсан бол бусад нь хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

1

Харин өнөөдөр үлдсэн жингийн барилдаанд Монголын баг тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, Х.Цогтгэрэл /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн /хоёул +100 кг/, Д.Жавзмаа /+78 кг/ нар Парисын татамид барилдана.

1

Б.Чингүүн

Shuud.mn
Сонин хачин
8989:
munguni garz tsaganaa
2014-02-10
зочин:
цагаанбаатарыг олон ч тэмцээнд явуулж их итгэл хүлээлгэлээ одоо өөр хүн явуулмаар юм.
2014-02-10
1ert:
tsagaanaa ats ehnii toirogtoo tsever hojigdjee.
2014-02-09
мхрлү:
түвшинбаяр одоо яах гэсэн юм .тэртээ тэргүй үзүүлдэгээ үзүүлчихсэн харуулдагаа харуулчихсан.наад хөлөө бодооч дээ.
2014-02-09
zochon:
sain baina dahiad alt mungu hurel avaarai
2014-02-09
zochon:
sain baina dahiad alt mungu hurel avaarai
2014-02-09