Халдвар өвчний тархалт буурчээ
2014-02-10

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо энэ оны нэгдүгээр сард 2520 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1850 хүн буюу 42.3 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ийн буурахад гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 93 хувь, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 78 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Халдварт өвчин дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 30 хүн буюу 5 хувиар өссөнөөс бусад тохиолдолд өвчлөл нэмэгдээгүй байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин