Улаанбаатар
Бид юм хиймээр байна
2014-2-11

Бид ажлаа мундаг хийх гаргалгааг төр засаг хангах ёстой. Энэ бол төрийн үүрэг.  Иргэдээ эрүүл аюулгүйн орчинд, сэтгэл хангалуун аж төрөхүйн жаахан боломжийг л төр иргэдтэйгээ хамтарч гэмээн иргэнээ дээдлэсэн иргэний нийгмийг бий болгоно. Бүх юм стандартын дагуу гээд хэлчихсэн хэрэг. Дээр нь бие биенийхээ эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн язгуур зарчим энэ ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө.

.

Энэ нийгмийг бид бүтээн босгосон уу. Эрүүл аюулгүйн орчинд, сэтгэл хангалуун аж төрөхүйн стандарт бидэнд бий юу. Бид гурван саяулаа болж байна. Өнгөрсөн зууны эхэнд 600 хүрэхгүй мянган хүн амтай байсан монголчуудыг мөхөж буй үндэстэн гэж гоочилдог байлаа. Тусгаарт тогтнолгүй, тухайн үеийн хөгжил дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, халдварт болон халдварт бус өвчний нас баралтаар толгой цохьсон харийн гүрнүүдийн ашиг сонирхлын талбар болсон ийм дүр зурагтай Монгол байв.

_

Бидний заяа буян түшсэн. Зуун жилийн турш дахь эцэг өвгийн уйгагүй тэмцлийн үр дүнд юм юмтай л боллоо. Асар богино хугацааны дотор энэ улс хүний хөгжлийн үзүүлэлтээр хөгжингүй орны төвшинд хүрлээ. Ардчилсан Монголын энэ төлөөсөнд мянга мянган эх орончийн зүрх цохилохоо больсон. Гэвч бид Азидаа хамгийн хүчирхэг, энэрэнгүй нийгмийг бий болгосон. Хэдийгээр ардчилал хамгийн зөв нийгмийн байгууламж биш ч хүн төрөлхтөн үүнээс илүү тогтолцоог бодож олоогүй гэж нэгэнтээ Черчель хэлсэн нь бий. Үнэн үг шүү. Тэртэй тэргүй байн байсаар бүх дэлхийг бүрхсэн үзэл санаа хойно.

_

Ардчилал бидэнд маш олон эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний эдлэх эрхийг, заавал биелүүлэх ёстой үүрэг хариуцлага дагалдаж байдаг. Гэхдээ дагалдаад бий болдог үүрэг хариуцлага гэдэг зүйлийг гээчихсэн юм шиг. 360 гаруй хууль, 3 мянга гаруй тогтоол, олон улсын гэрээ хэлэлцээрийг батламжилсан байх юм. Хэрэгжүүлж байгаа нь даанч ховорхон. Хууль тогтоогч хийгээд биелүүлэгч нь ийм л байна. Биелэхгүй хууль нь дороо бас л ийм үр дүр авчирна.

   _

"Төр бидний төлөө юу ч хийхгүй байна", "Олигтой удирдагч төрөхгүй байна", "Шударга, сайхан сэтгэлтэй байгаад ч нэмэр алга", "Нам нэрээр бөөн луйварчид нэгдээд улс орныг минь сүйрүүлж байна", "Газар нутгаа гадныханд зарж худалдаад, олсон мөнгөөрөө биднийг харж үзсэнгүй", "Амьдрал ийм хэцүү байхад тарааж байгаа бэлэн мөнгөө нэмэхэд яадаг байнаа", "За адилдаа адил, годилдоо годил, хэн ч төр барьсан ялгаа алга". Бидний сэтгэл дотор эргэлдэж байгаа элдэв бухимдлын буруутан нь бидний сонгосон нөхдүүд гэдгээ эс хүлээн зөвшөөрнө.

_

Бид эрхээ маш сайн эдэлдэг хэрнээ, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж сураагүйд байгаа юм. Нөгөө талаар Засаг төр нь ийм байж хэрэгжүүлэгч нь ижил буруу яриад байхаар эрх нь ч хаана байдаг юм, хэрэгжүүлэгч нь ч хаана байгаа юм гэж бодогдоход хүргэнэ. Тэгээд эцсийн бүлэгтээ хэн нь Монголыг хөгжүүлэх гээд байна вэ гэхээр бүгд л мөрөө хавчина.

_

Улс гэрээ тэгж хөгжүүлнэ гэдэг үг эвтэй байхдаа хүчтэй гэж дээдсийн сургаалиас өнөө хэр нь гажаагүй. Муу зүйл олон ч бид зөв сэтгэл, зөв эрх чөлөө, зөв үүрэг хариуцлагаа олигтой жигүүрлүүлж чадваас чадахгүй, бүтэхгүй зүйл нэгээхэн бээр ч үгүй.

_

Бид жаахан ч гэсэн юм хиймээр байна. Дотооддоо үйлдвэрлэмээр байна. Иргэдийн хүчрэхгүй бүхнийг та бүхэн санхүүжилж, бүтээн босго гэж сонгосныхоо төлөөнөөс БИД ЮМ ХИЙМЭЭР БАЙНА гэж хэлэх эрхтэй. Нөгөө талаар таныг, та бүхнийг сонгосон маань эрх чөлөөнийхөө төлөө эсрэг санал өгсөн ардын буруу гэж хэлмээргүй л байна.

_

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
shuud.mn hamgiin sain niitleltei ni shuu amjilt
2014-02-12
зочин:
ядаж хадаасаа ч өөрсдөө хийж чадахгүй байж дандаа хүний юм голно бид
2014-02-11
төрийн дөнгө:
төрийн дөнгө хөдөлгөхгүй байна
2014-02-11