Үйлдвэрлэгчдээ дэмжсэн төрийн бодлого хөгжлийн гарц болох нээ
2014-02-12

Монголчууд бид зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө гутал, хувцас зэрэг эдэлж хэрэглдэг бүхнээ, хүнсний бүтээгдэхүүнээ ч өөрсдөө  үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн. Харин элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосыг л импортлодог байв. Зах зээлд шилжсэн цагаас дотоодын үйлдвэрлэл ерөнхийдөө зогсч, гутлын болон оёдлын үйлдвэрүүд татан буугдсан. Тэр ч бүү хэл хүнсний томоохон хэдэн үйлдвэр л  үлдэж, хүнсний хомсдол үүсч, хоёр хөршөөсөө төдийгүй гуравдагч орнуудаас хүнс импортлох болсон билээ.

ый

Өнгөрсөн 20 гаруй жилд хилийн чанадаас хүнсний бүтээгдэхүүн импортлох бизнес эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт төрөл зүйл, хэлбэр хэмжээ, орц найрлагаар өрсөлдөж байна. Мөнгө нь л байвал хүссэн бараа бүтээгдэхүүн, хүнсийг сэтгэлдээ нийцүүлэн худалдан авах боломжтой болсон. Гэвч импортын бараа бүтээгдэхүүний нэг сул тал нь тухайн улс орноос  хэрэглэгч бидэнд иртлээ ямар замаар тээвэрлэгдэж,  цаг агаарын болон хадгалалтын горим нь зөв байсан эсэхийг таах аргагүй. Тиймээс хэрэглэгч бидний гар дээр ирдэг импортын барааг орлуулж, дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдийг Засгийн газраас дэмжих бодлого баримталж буй.

ы

Тэгвэл Дархан-уул аймгийн Дархан суманд байрлах “Монгол алтан тос” ХХК-ний үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Төр засгийн зөв бодлого, цагаа олсон дэмжлэг хосолвол үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ  100 хувь хангаж, импортын хараат байдлаас гарах боломжтой гэдгийн бодит жишээ энэ” хэмээн онцолсон юм.

ЧЙ

Тус компани нь 2011 оны 12 дугаар сараас импортыг орлох бүтээгдэхүүн болох "Алтан тос" хэмээх ургамлын тосыг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Одоогоор тус компани ОХУ-аас түүхий эдээ оруулж ирэн эцсийн шатны боловсруулалт хийж, ургамлын тос үйлдвэрлэдэг Монголдоо цорын ганц байгууллага ажээ. Ургамлын тос боловсруулж эхэлснээр 2012 онд 2.268.900 литр тос, 2013 онд 3.134.032 литр тос тус тус борлуулж, дотоодын ургамлын тосны зах зээлийн 30 хувийг дангаараа хангах болсон байна.

БЙ

Монгол Алтан тос” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ганболд: Монголчуудын ургамлын тосны хэрэгцээг 100 хувь хангах боломж байна

Ы

-Ургамлын тос үйлдвэрлэдэг түүхий эд болон үйлдвэрийнхээ талаар танилцуулаач?

-Ургамлын тосны түүхий эд нь наранцэцэг, буурцаг, олив гээд төрөл бүрийн үр тарианаас гаргаж авч болдог. Бидний хувьд ОХУ-ын Горный Алтайск мужаас хоёр байгууллагын гэрээгээр буурцагнаас шахсан түүхий тосыг оруулж ирдэг. Манай үйлдвэр өдөртөө 100 тонн, сардаа 3000 тонн, жилдээ 33 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эдээс ялгарсан тосоор барааны саван, угаалгын нунтаг, шампунь, шингэн саван хийж болно. Бид тосны үйлдвэрээ түшиглээд яваандаа кетчуп, майонез, савангийн жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор 108 ажилтантай. Хэрэв үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 250-300 хүнийг ажлын байртай болгоно. Тэгэхээр ургамлын тосны мэргэжилтэн ч дагаад олширно гэсэн үг. “АПУ трейдинг” компани манай борлуулалтыг хариуцаж байгаа тул нийслэл болон 21 аймаг дахь тус компанийн борлуулалтын цэгээр дамжин хэрэглэгчийн гарт очиж байна.. Мэдээж Монголдоо үйлдвэрлэж байгаа тул үнэ нь хямд бөгөөд чанартай. Бид импортоор орж ирж байгаа гадаадын ургамлын тосыг хамгийн багадаа 3000 төгрөгөөр авдаг бол “Алтан тос”-ыг 2700 төгрөгөөр худалдан авч болно. Хэрэв энэ үйлдвэрийг улсаас дэмжээд дотоодын хэрэгцээг хангаж, ургамлын тосны үнийг буулгах бүрэн боломжтой.

6

-Дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэсэн үг үү ?

-Мэдээж хэрэглэгчид өөрийн сонголтоор хүнсний бүтээгдэхүүнээ сонгох нь лавтай. Гэхдээ импортын бүтээгдэхүүн гэдэг шинэлэг байж чаддаггүй. Харин бидний үйлдвэрлэж буй ургамлын тос үйлдвэрээсээ хэрэглэгч танд шууд хүрдэг гэж болно. Мөн бид энэ жил Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэгчийг дэмжих жил болгон зарласанд маш их баярлаж  байгаа. Учир нь Чингис  бондын хөрөнгөнөөс үйлдвэрлэгчдийг дэмжихээ мэдэгдсэнд маш баяртай байна. Тиймээс манай  компани үйл ажиллагаагаа өргөтгөх төслөө өгсөн байгаа. Ингэснээр импортыг  орлосон, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, дагалдаж хөдөө аж ахуйн салбар хөгжих боломж бий.

7

-Хөдөө аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлнө гэж?

-Бид түүхий эдээ ОХУ-аас оруулж ирдэг. Түүний оронд дотооддоо рапс буюу буурцагийг тариалж, ургамлын тосоо гаргаж авна. Мөн шавхдас буюу тосноос ягларсан үртэсээр нь малын хүчит тэжээл болгон ашиглах юм. Зөвхөн малын тэжээл гэлтгүй барааны саван, угаалгын нунтаг, гоо сайхны бүтээгдэхүүн үлйдвэрлэл, гахай, шувуу, загасны аж ахуйг ашиглаж болно. Тэр ч бүү хэл эко түлш хийх боломжтой. Буурцагны шаарнуудаар тусгай пункерт хийгээд хэдэн сар хадгалахад порпан гэдэг хий гардаг. Германд тэр хийгээр эрчим хүчээ үйлдвэрлэдэг туршлага ч байна. Энд зөвхөн ургамлын тосны нэг үйлдвэрийн хөгжил чухал биш, дагалдаж жижиг үйлдвэрүүд хөгждөг салбар юм. Өнөөдрийн байдлаар манай улсын газар тариалангийн салбарт улаан буудайг л ганцхан тариалдаг байсан. Гэтэл урд хөршөөс буурцагийг өндөр үнээр худалдан  авдаг болсноор шар буурцаг тариалалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2013 онд тариаланчид 78000 га-д рапс тариалсан бөгөөд бидний хувьд 50 мянган га буурцагаар бүтэн жилийн маань хэрэгцээ хангагдах тул экспортлох биш дотоодын үйлдвэрлэгчиддээ нийлүүлдэг бодлого чухал байна. Ингэж чадвал бид үйлдвэрээ өргөжүүлж, ажлын байрыг 150 хүнээр нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангах юм.  Мөн манай улс жилдээ 23 сая ам.долларын малын тэжээлийг импортоор оруулж ирдэг бол энэ мөнгөө дотооддоо үлдээх бүрэн боломжтой Газар тариалан эрхлэгчид рапсаа хятадуудад биш, дотоодын үйлдвэрлэгчдээ өгвөл бид цаашид үйлд вэрийн түүхий эдийн хэрэгцээгээ дотоодоосоо 50 хувь, Монголын ургамлын тосны зах зээлийг 100 хувь хүртэл хангах боломж байна.

6

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үйлдвэрлэгчид хөгжлийн гарц

Манай улс ургамлын тосыг гаднаас оруулж ирдэг, гэтэл ургамлын тосны түүхий эдээ тариалдаг мөртлөө урагшаа зөөх юм. Өнөөдөр түүхий эдээ ашиглаад үйлдвэрлэлд ашиглаад импортыг орлуулна гэдэг маань өөрөө монголын хөгжлийн ганц гарцын нэг хэсэг болно. Тэгвэл Монгол алтан тос ХХК-ний хамт олон 2005 оноос хойш маш олон бэрхшээл туулж байж энэ үйлдвэрийг бий болгосон түүхийг би мэднэ. Иймд төрийн бодлогоор үйл ажиллагааг нь дэмжиж, төсөл хөтөлбөрийг нь санхүүжүүлж,  үйлдвэрлийн бүсээ анхаарах нь чухал гэж бодогдож байна. Засгийн газрын янз бүрийн хөтөлбөрөөр үйл ажиллагааг нь дэмжиж өгөөсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл бид өнөөдөр уул уурхайн салбарт олборлолт нэрээр шороогоо хадаар нь зөөж байна. Тэгвэл энэ компани маань түүхий эдийг 100 хувь боловсруулаад монгол орноо хангаад, ажлын байр бий болгоод одоо гадагшаа экспортолж, валют оруулж ирэх талаар ярьж байна.

6

Засгийн газраас 2014 онд “Импортыг орлуулж, экспортыг дэмжинэ” гэдгээ зарлаж, Чингис бондоос санхүүжилт олгохоор үйлдвэрлэгчдээ дэмжсэн төсөл хөтөлбөрийн саналыг авсан. Тэгвэл “Монгол алтан тос” ХХК ч мөн адил үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөө Засгийн газарт өгөөд байгаа аж. Дархан хотод дэд бүтэц хөгжсөн, үйлдэвржилтийн бүс төрөөс жаахан анхаарал тавихад л аяндаа хөгжих бүрэн боломжтой хэмээн Дарханчууд үздэг юм билээ. Нөгөө талаар манай улс жилдээ 9.5 сая литр ургамлын тосыг импортоор оруулж ирдэг. Ингэхдээ хамгийн багадаа 2500 төгрөгөөр худалдан авдаг гэвэл жилд 23 тэрбум 750 сая төгрөгийг гадагш гаргадаг. Үүнийхээ 70-80 хувийг ОХУ-д, үлдсэнийг Солонгос, ХБНГУ, Хятад зэрэг улс руу гаргачихдаг энэ урсгалыг хаах боломж бидэнд бий болжээ. Иймд үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого л эцсийн шийдвэр болох биз ээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
монгол:
сайн байна.гэхдээ үнэтэй байна. импортын тос 3000 бол дотооддоо үйлдвэрлэж байгаа тос ядаж 2500 байх хэрэгтэй.300 төгрөгний зөрүү тийм ч их хямд байгаа биш.тэгээд түүхий эдээ дотоодоосоо хангах арга хай.манайд ургадаг санагдах юм.
2014-02-17
korea:
amijilt hvsie
2014-02-17
amraa :
ajiliin amjilt husii tanaid ajiliin bair baidguu
2014-02-15
luivarchid:
jujigcidee boliocheee ed nar bolovsruulaaguiee zugeerl belen tosiig oruulj ireeed avlaj bgaa shuu bitgii itgeerei sonin amttai .tegeed ch edniih 100% apu giih shuu dee luivarchin garuudiih gese ug. bas boloogui chinggis khaan geed orosiin mahiin munguur sanhuujdeg luivarchid mongoliin 100% gej yostoi hudlaa.shatahuun shig odo iddeg tosoor maan toglolt hiih gej bn shuu!!!!!!!!!!!!!
2014-02-15
boldo:
yildver chin bie daaj hiigeed ehelsen bol boljiin sh dee. gehdee tsaashdaa uursduu bolgoh heregtei. busad ni ydaj zeel avah heregtei bn sh de.
2014-02-13
монгол:
гадны шошго сольсон тос оруулж хямд зарах хулгайч олон байгааг илрүүлэх хэрэгтэй. амжилт хүсье. монголдоо тариалалт хийгээрэй.
2014-02-13
tsetsgee:
amjilt husie.mongolchuud bid bugdiig hiij chadna shuu dee. borluulaltaa sain hiih heregtei. zarim delguuriided altan tos baihgui bna lee. dahiad ajliin ondor amjilt husie.
2014-02-12
иргэн:
сайн байна амжилт хүсье
2014-02-12
gggggggggggggggggg:
boodiii ganbaa
2014-02-12
hereglegch:
tanai tosiig bainga heregledeg. amjilt husey ta buhend. mongolchuud iim saihan chanartai hymd unetei tosiig uildverlej bgaad uneheer bayrtai bna. sain ch tos bdag. dahin dahin amjilt husey
2014-02-12
zochin:
amjilt hvsii. tor zasag yg iim hvnee demjih heregtei b ta nar ymar mundag ym hiijee. vnehee tanai tos tiim ch sain tarhaj chadaagvi baina lee. mongolchuud bid neg vie bodbol mongol hvnee demjdeg bolson. yg ene vieer chanartai sain bvteegdehvvn vildberlej chadah ym bol mongolchuud ta nariig demjihed belen. za amjilt hvsii. ajilchidiin tsalin hols sain baidag ym uu. ajillah hvchnii hangamj sain baigaa biz dee.
2014-02-12
irgen:
amjilt husie. mundag bna shuu tanai xamt olon. mongolchuudaa original tosoo avaarai undesnii uildverlelee demjeerei. baruunii xayagtai mortloo xyatadiin xog xayagdlaas gargaj avsan tos buu xeregleerei
2014-02-12
иёрцу:
танай алтан тосоо сайн борлуул зарим супермаркетуудад дэлгүүрт алтан тос байхгүй байна дандаа гаднй тос байна менежерээ сайн хий
2014-02-12
хэрэглэгч:
танай байгууллагын үйл ажиллагаанд амжилт хүсье,,,, дэмжиж байна.
2014-02-12