Шатахууны үнэ нэмэгдэх үү
2014-02-12

Шатахууны үнэ нэмэгдэх тухай сураг дуулдаж эхлэв. Өнөөдөр оройноос эхлэн шатахуун импортлогч компаниуд бүх төрлийн шатахууныхаа үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмэх гэж байна гэсэн мэдээлэл тархаад байна. Мөн өнөөдөр зарим ШТС-д АИ-92 автобензин дууссан гэсэн зарлал хадсан харагдаж байсан. Уг мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар хэд хэдэн газар луу утас цохив.

1

Петровис, МТ, Шунхлай компаниуд руу шатахууныхаа үнийг нэмж байгаа нь үнэн эсэх, ямар учраас нэмэх болсон, зарим ШТС-д АИ-92 автобензин байхгүй байгаа талаар тодруулах гэсэн боловч ажлын цаг дууссан шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тиймээс энэ талаар маргааш эргэн тодруулж, та бүхэнд хүргэх болно.

1

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
jkgfjfg:
une usuh ni dee hu
2014-02-13