Улаанбаатар
Амттай бас гашуун Сочи
2014-2-17

ОХУ-ын Сочи хотод XXII удаагийн өвлийн олимп амжилттай үргэлжилж байна.

1

Баяртай Плющенко

1

ОХУ-ын алдарт тамирчин, мөсөн талбайн хаан Евгений Плющенко албан ёсоор зодог тайлсанаа мэдэгдэж, олон мянган фэнийнхээ урмыг хугалсан юм.

1

Юлия Липницкая гавьяат цолоор шагнуулав

1

Юлия Липницкая хэдхэн хоногийн өмнө эх орныхоо мөсөн дэвжээнд багийн төрөлд алтан медаль хүртсэнээр өвлийн олимпийн хамгийн залуу аваргаар тодорсон. Уран гулгалтын төрлөөр тасралтгүй 11 жил хөдөлмөрлөж буй Юлия Липницкая улсынхаа хамгийн нэр хүндтэй шагнал болох гавьяат тамирчин цолоор энгэрээ мялааснаар тус улсын хамгийн залуухан гавьяат тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ.

1

Японы шинэ эрин

1

Уран гулгалтын эрэгтэйчүүдийн төрөлд Японы залуу тамирчин 19 настай Юзүрү Ханю түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэхдээ алдаа гаргасан ч дэлхийн рекордийг эвдсэн богино үзүүлбэрийнхээ ачаар ийнхүү аваргын алтан медалийг эх орондоо авчрав. Юзүрү Ханю нь Япон төдийгүй Ази тивээс олимпийн алтан медаль хүртсэн анхны эрэгтэй уран гулгагч боллоо.

1

ОХУ-ын хоккейчид АНУ-ын багийг барсангүй

1

АНУ болон ОХУ-ын хоккейчид хэсгийн тоглолтод учраа тааран тоглолоо. Хоёр багийн тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж үндсэн цагт 2:2 харьцаатай тэнцсэн байна. Нэмэлт цагт ч багууд оноо авч чадалгүй тэнцээгээр дууссан тул ялагчийг буллит цохилтоор тодруулахаар болсон. Буллит цохилтод АНУ-ын баг илүү байж 3:2 харьцаатайгаар энэ удаагийн тэмцээний ялагч боллоо. Тус тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үзсэн бөгөөд хоккейчдээ ихээхэн сэтгэл дундуур байгаа нь илт байсан юм.

1

Словен улс анхныхаа медалийг хүртэв

1

Олимпийн наадмын тав дахь өдөр зургаан багц медалийн эзэд тодорсноос уулын цанын эмэгтэйчүүдийн даунхил төрөл олны анхаарлыг илүүтэй татсан. Энэ төрөлд нийт 42 тамирчин өрсөлдсөн бөгөөд уулын уруу 2.713 км замд туг сүлжин хурдлах ёстой. Швейцарийн Доминик Гисин, Словенийн Тина Мазе нар өөрсдийн зайг ижил минутад туулжээ. Хоёр хоёр тамирчны хугацаа тэнцсэн тул зохион байгуулагчид тэдэнд алтан медаль хүртээж аваргын тавцанд цугтаа зогслоо. Тина Мазе аварга болсноор Словен улсын түүхэнд цагаан олимпийн анхны алтан медалийг авчирчээ.

1

Уле-Эйнар Бьёрндален зорилгодоо хүрч чадсангүй

1

Өвлийн спортын хамгийн их үзэгчтэй гэгддэг биатлоны спортын эрэгтэйчүүдийн 12.5 км-ийн цуваа гараатай уралдаанд өрсөлдсөн Францын тамирчин Мартин Фуркад олимпийн аваргаар тодорчээ. Харин олимпийн 13 дахь медалийнхаа төлөө уралдсан домогт биатлонч Уле-Эйнар Бьёрндален харамсалтай нь зорилгодоо хүрч чадсангүй. Тэрбээр сайн тэшиж боломжийн хурдалсан ч байгаа алдаж буудсанаар хугацаа алдаж, хүрэл медалийн эзнээс 1.7 секундээр хоцорч, барианд оржээ.

1

АНУ-ын сноубордчид нэрээ мөнхөлөө

1

Америкийн сноубордчид олимпийн наадмаас 22 дахь медалиа аваад байна. Энэ нь бүх улсын тэргүүнд бичигдэх амжилт юм. Тэд олимпийн наадмаас 10 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль авч байжээ. Зохион байгуулагчид АНУ-ын сноубордчдын гайхалтай амжилтыг Фишт цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө байрлах хүндэт самбар дээр бичиж мөнхөлсөн байна.

1

Свен Крамер 1500 метрийн уралдаанд оролцсонгүй

1

Голландын тэшүүрчин Свен Крамер 1500 метрийн уралдаанд хурд сорьсонгүй. Энэ талаар Крамер өөрийн “Twitter” хуудаснаа бичжээ. 10000 метрт сайн бэлдэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэнэ. Тэрбээр “Шийдвэр гаргах хэцүү байлаа. Гэхдээ ингэсэн нь дээр. Би 10000 метр болоод багийн уралдаанд амжилт гаргах үүднээс ингэж шийдсэн” хэмээн бичжээ.

1

Крамергүй 1500 метр  

1

Польшийн тамирчин Збигнев Брудка тэшүүрийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд түрүүлэн эх орондоо алтан медаль авчирлаа. Збигнев Брудкагийн хүртсэн алтан медаль нь өвлийн олимпийн тэшүүрийн төрөлд Польшийн тамирчдын авч буй анхны медаль юм. Тэрбээр Нидерландын тэшүүрчин Кун Вервейтэй яг ижил буюу нэг минут 45 секундэд барианд орсон ч нарийвчлан шалгаж үзэхэд 0.003 дойлоор түрүүлсэн нь тогтоогдож ийнхүү алтан медаль хүртлээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
llllll:
uran gulgalt bol yahav dee, neg ikh sonirkholtoi baigaaguie, baahan unasan garuud l baisan. 60 chugantsaas neg ni tuuruulsen baikhaa.
2014-02-17
баяр-т:
чи тооцоогүй шайбыг буруу тайлбарлаж байна. амеркийн 2 дахи шайба тэдний тоглогчийн тэшүүрээс ойгоод цохиураараа хүрэлгүй дохиод орсон гэвч амерк шүүгч тооцсон. харин оросын 3 дахи шайба орох үед хаалганы алсын шон хөдөлчихсон байсан бүүр өмнө нь хөдөлсөн гэтэл шүүгч тоглолт зогсоогоогүй хаалгачид торгууль өгөөгүй байсаар шайба орсон хойно хянаад тооцоогүй. nhl -д ийм тохиолдолд гоолыг тооцдог гэж амеркийн дасгалжуулагч нар нь хүртэл дуу нэгтэй батлаж байсан. хэсгийн тоглолт тулдаа оросууд нээх хэл ам гаргаагүй тэгээд ч хагас шигшээд канад, амеркийн аль нэгтэй таарахгүй гэж бараг албаар ийм тоглосон гэх шуум гарч л байна
2014-02-17
баяр:
хоккейн тоглолт дүрмээрээ л болсон шүү дээ .агаарт хаалганаас дээш гарсан шайбыг дарж цохих, конькигоор цохиж хийх ,гараар дамжуулан гоолдох зэргийг тооцдоггүй.тэгээд ч орос бол монгол биш маргахгүй л байгаа биз дээ. мэдэж байхгүй юу.манайхан л гэж дэвжээ арчиж арчиж ирчихээд шүүгчээс боллоо уул нь ялах байсан нтр гэж гоншигнодог болохоос.одоо ч тэгээд спортод маш нарийвчлалтай камер ашигладаг болжээ. булхайцах аргагүй.манай бөх яагаад ингэхээс дургүйцээд хэдэн өвгөн үзэмжээрээ шийдээд байдаг юм .
2014-02-17
хоккей :
америкчууд спортод хүртэл гар дүрэх юм даа шүүгчтэйгээ нийлж байгаад улаан цайм орсон оросын нэг гоолыг тооцоогүй шүү дээ дахин дахин удаашруулж үзүүлээд байхад л тооцоогүй
2014-02-17
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-17
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-17