Компаниудаас 9.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах төсөл иржээ
2014-02-17

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийлээ.  Энэ онд 13 тэрбум төгрөгийг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд зарцуулж байгаа гэнэ. 24-өөс дээш насны, мэргэжил эзэмшиж чадаагүй хүмүүсийг бүртгэж, 7000 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр төлөвлөжээ. Бүртгэл явуулахад 948 ажил олгогчоос  7700 ажлын байрны санал дээр 12644 хүн бүртгүүлсэн байна.

1

Хөдөлмөрийн сайд мэдээлэлдээ "Монгол Улсад ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь нэг тэрбум 500 сая төгрөгнөөс доош орлоготой байдаг. Эдгээрийн татварыг нь аваад оны эцэст буцааж өгөх асуудлыг шийдэхээр Засгийн газраас УИХ-д төсөл өргөн бариад байна. Мөн 50 сая төгрөгнөөс доош НӨАТ төлөх компаниудын татварыг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хоёр дахь ээлжинд шийднэ. Хувийн хэвшлүүдийг тогтвортой, дарамтгүй байлгах хэрэгтэй юм" гэлээ.

ЖДҮ-ийн сангийн мөнгөөс 246 сая төгрөг эргэлддэг байна. Үүгээс экспортод гаргах, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжихээр төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар компаниудаас 9.8 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн 1151 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ. Хөгжлийн банкин дээр энэ төслийг эрэмбэлэн ангилж байгаа аж.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин