Туслах нисгэгч онгоцоо барьцаалжээ
2014-02-18

Этиопийн нийслэл Аддис Абебаас Италийн нийслэл Ромын чиглэлд нисч байсан онгоцыг нисгэгчдийнх нь нэг барьцаалсны улмаас Швейцарьт ослын буулт хийсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоц барьцаалсан Таген гэгч нь ахмадаа ариун цэврийн өрөө орсны дараа нисгэгчийн бүхээгээ дотроос нь цоожилж, онгоцыг барьцаалж буйгаа зорчигчдод мэдэгдсэн аж. Тэрбээр, Женев рүү холбогдон түлш нэмэхийг шаардаж, газардах үед цагдаагийнхан ойртсон тохиолдолд онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн юм.

1

Итали, Францын байлдааны онгоцууд барьцаалагдсан онгоцыг бүсэлж, Женевийн нисэх онгоцны буудалд газардуулжээ. Түүнийг Женевийн олон улсын нисэх онгоцны буудалд газардахад цагдаа нар баривчилсан байна. Тэрбээр ямар нэгэн зэвсэггүй, ердөө л Швейцариас орогнол хүсэхийн тулд энэ үйлдлийг хийсэн хэмээн мэдүүлжээ. Барьцаалагдсан онгоцонд 202 зорчигч болон нисэх багийн долоон гишүүн байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин