Итали шинэ Ерөнхий сайдтай боллоо
2014-02-18

Италийн ардчилсан намын удирдагч Маттео Рензи шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 39 настай Рензи ажилгүйдлийг буруулах болон татварын системийг шинэчлэх асуудалд анхаарч ажиллана гэдгээ амалжээ. Мөн үндсэн хуулийн шинэчлэлийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэжээ. Тэрбээр Италийн бүх цаг үеийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм. Рензи өмнөх Ерөнхий сайд Леттаг огцорсноос долоо хоногийн дараа сонгогдож байгаа аж. Рензи өмнөх Ерөнхий сайд Леттаг улс орноо тааруухан удирдаж, эдийн засгийн хүндрэлд оруулсан хэмээн буруутгаж, зөв үед нь зөв хүнийг гаргаж ирсэн танхимын гишүүддээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

ааа

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин