Тагнуулын шинэ байрыг дуудлага худалдаагаар зарна
2014-02-20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилга, байгууламжийг маргааш буюу энэ сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Энэ талаарх мэдээллийг сарын өмнө өдөр тутмын сонинуудаар зарласан бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон” хэмээлээ. Дуудлага худалдаа  тогтсон хугацаандаа  буюу хоёрдугаар сарын 21-ний өдрийн 11 цагт Төрийн өмчийн хороон дээр явагдах юм байна. Энэхүү дуудлага худалдааны дэнчингийн доод үнэ нь үнийн дүнгийн 20 хувь буюу 2 тэрбум 700 сая төгрөг аж. Улаанбаатар хотын төвд тэр дундаа ногоон бүс буюу хүүхэд залуучуудын очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байршилтай  уг барилга бизнесийн байгууллагуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа гэх сураг ч байна.

1

Уг дуусаагүй барилга, байгууламж нь нийт 6 корпустай бөгөөд 5 корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна  ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. 150 автомашины зогсоол бүхий газар доорхи байгууламжтайгаас гадна цахилгааны болон инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн. Нийт барилгын гүйцэтгэл 80 орчим  хувьтай, эзэмшилдээ 1.5 га газартай гэдгээрээ чамгүй үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.

1

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
элбэгээ, үүл баатар нар мэдсэн болуу! мэдсэн бол яах аргагүй эмнэлэг болгоно лдоо! ийм их мөнгө хэнд байх вэ! байсан ч ил гаргахад одоо цагт хэцүү, тийм болохоор үнийг нь хямдаруулаад нэг нь авчихна. энэ бол хөрөнгө олж авагчдын гол арга нь. энэ хуучин аргаа хэрэглээд үзье гэж байгаа юм болуу! харж л байя!
2014-02-20
ёооо::
хөөш эх баричдаа эмнэлэг сургууль цэцэрлэг болгоочээ. яах гээд байгаа юм бэ, яагаад худалдах болсон юм бэ, хятадууд худалдаад л авчихна шүү дээ, манайхан яахав гар хөл болоод л худалдана даа. хэн худалдах гээд байгаа юм бэ. ямар учиртай юм бэ. улсын өч төчнөөн мөнгөөр барьчихаад яагаад худалдах гээд байгаа юм бэ. хэлээд өг дөө.
2014-02-20
зочин:
тагнуул хайран байраа гүйцээж ашиглах хөрөнгөгүй юм болов уу. эмнэлэг болгочих зоригтой аавын хүү байна уу
2014-02-20
ee ee yaachihbaa bas :
za zzzooooo...goy yum ooo
2014-02-20
булаасан буцаасан:
эмнэлэгийн байрыг саад нь булаасан одоо энэ байрыг буцаагаад бэлэглэчихвэл бцян болно доо авсан хүн нь шархаа нөхөх гэж зах худалдааны төв л болгоно биз
2014-02-20
kkkk :
uu huurhii ugui ee odoo haimaa hiihgui gazar alga boljee huurhii
2014-02-20
qwerty:
emeneleg bolgochihvol yaasiin
2014-02-20
зочин :
дүүргийн хүүхдийн эмнэлэг, эсвэл төрөх болгочивол тун сайн гэвч нэг хөрөнгө мөнгөтэй аваал бас зах дэлгүүр хийчих байхдаа засаг дарга сайн ажилвал иргэдэд хэрэгтэйгээр хийгээсэй
2014-02-20
н.нягт:
нийслийн 04-р төрх газар богвол яасан бэ?
2014-02-20
иргэн:
хүн авах юм у гол нь. аваагүй гээд үнийг нь бууруулаад цохичихгүй л бол
2014-02-20
би мэддэгч болоосой:
3 дүгаар төрөхөд өгчих юмсан даа
2014-02-20