Уламжлалт анагаах ухааны үзэсгэлэн дэлгэгдэнэ
2014-02-20

Уламжлалт анагаах ухааны ололтын давтагдашгүй нэгэн өв дурсгалыг толилуулах “Буддын эмчилгээний үзүүлэн” үзэсгэлэн энэ сарын 21-нд буюу маргааш Монголын Үндэсний музейд нээгдэх юм байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголд анх удаагаа дэлгэгдэж байгаа ба монголчуудын уламжлалт анагаах ухааны мэс засал, анагаахуйн хичээлийн үзүүлэнгүүд монгол, түвд тайлбар бүхий гар зургууд зэргийг олон нийтэд сонирхуулах аж.

Үзэсгэлэнд тавигдах зургуудын эх хувилбар нь ОХУ-ын Буриад улсын Аcгатын “Гандандаржалин” хийдэд хадгалагддаг байна. Тус үзэсгэлэнг монголын уламжлалт эмчилгээний өв, уламжлалыг олон нийтэд таниулах зорилгоор Монголын Үндэсний Музей, Соёлын өвийн төв, Дэлхийн Монгол туургатны өв соёлыг хамгаалах Их голомт сан, тус сангийн салбар зөвлөл “Вагиндра” Оросын шашин соёлын хөгжлийн сан тус тус хамтран зохион байгуулж буй юм. “Буддын эмчилгээний үзүүлэн” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл хоёр өдөр Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
үааү:
"асгат"-ын гандандаржаалин хийд
2014-02-20