Менежментийн ур чадвар олгох сургалт болно
2014-02-20

Орчин үеийн менежементийн мэдлэг ур чадваруудыг богино хугацаанд цэгцтэйгээр олгох зорилготой хичээллүүлдэг “Менежер коллеж” сургалтын наймдахь элсэлтээ авч байгаа аж. 2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт урьд нь долоон удаа зохион байгуулагдсан гэнэ. Монголын Шилдэг компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд удирдан явуулдаг тус сургалтаар 380 гаруй төгсөгчийг бэлтгэн гаргасан ажээ. Сургалт энэ сарын 26 -наас эхлэн хичээллэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.lector.mn цахим сайтаас авах боломжтой юм байна. Энэ удаагийн сургалтыг доорх асуудлуудаар мэдлэг олгох ажээ.

da

Тухайлбал,

-Байгууллага ба менжмент буюу менежментийн орчин үеийн чиг хандлага, менежментийн шилдэг арга хэрэгслүүд

-Байгууллагын зан төлөвийг удирдах нь буюу соёл, уур амьсгал, нийгэмшлийг тогтоох  нь, ажилтны үнэт зүйлс, зан хандлага, ажлын хэлтэс ханамжийг удирдах нь,

-Хөдөлмөрийн харилцаа ба менежерийн ёс зүй буюу хөдөлмөрийн харилцааны үр нөлөөтэй дэг журам, арга барилуудыг бий болгох нь,

-Менежерийн ёс зүй, мененжерийн ур чадварууд буюу 21 дүгээр зуунд менежерт шаардагдах ур чадварууд, ажилтнуудын хөгжлийг төлөвлөх, удирдах чадвар,

-Менежерийн хувийн үр бүтээл буюу өндөр бүтээмжтэй менежерийн дадлууд, өндөр бүтээмжтэй менежежрийн цагийг удирдах арга барил,

-Манлайллын суурь чадварууд буюу өөрийгөө манлайлагч болгон хөгжүүлэх нь, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар,

-Байгууллага дахь зөрчилдөөнийг удирдах нь буюу зөрчилдөөнийг удирдах чадвар, үр дүнтэй хэлэлцээр хийх ур чадвар, баг бүрдүүлэх,

-Удирдах чадвар буюу ба бүлгийг ойлгох нь, өндөр шгүйцэтгэлтэй баг бүрдүүлэх “Пуужин” загвар,

-Ажлын байран дахь харилцааны ур чадвар буюу ажлын байран дахь харилцааны бэрхшээлүүд ба тэдгээрийг даван туулах нь, үр дүнтэй харилцааны арга техникүүд,

-Бизнес реторик, толилуулах ур чадвар буюу илтгэх, ятгах арга техникүүд, толилуулах арга техникүүд,

-Менежментийн төлөвлөлт хийх арга техникүүд буюу бизнес төлөвлөлтийн зарчмууд, бизнес төлөвлөгөө боловсруулах аргазүй,

-Менежментийн шийдвэр гаргалт буюу удирдлагын шийдвэр гаргалт, менежерийн шийдвэр гаргалтын үндсэн аргачлалууд,

-Бизнесийн үйл ажиллагаа процессыг удирдах нь буюу үйл ажиллагааны менежментийн үндсэн шийдлүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээний процессын загварчлал,

-Байгуууллагын бүтээмж, чанарыг сайжруулах аргазүй буюу бүтээмж ба чанарын нэгдсэн удирдлага, бүтээмж дээшлүүлэх үндсэн арга хэрэгслүүд,

-Гүйцэтгэлийг үнэлэх арга зүй буюу гүйцэтгэлийн үнэлгээний арга зүй, коучинг хийх арга зүй зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулах юм байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
enxriimaa:
h hdfvfjv hvdh ajhao jhrhf eifjenfu jhriujr jh jhi ns kiew odoa h rhn ion9rn irjg orhjnf fyh iyfhu hfjw uuk iueifee ycdujc fuhdnjsdbudj chn dcn dcnd d c dn ujdcd vv fb vf
2014-04-21
enhkriimaa:
mash sain zow sana gargaj itsn bn neg tiim arga zvvtei niitleg bish sodn goy bailaa
2014-04-21
энхриймаа:
маш сайн зөв санаа гаргаж ирсэн байна
2014-04-21