Холливудын ноён инээмсэглэл
2012-9-22

Нэгэн цагт найруулагч Пол Гринграссын хэлснээр “кино урлагт азаар заяагдсан алтан од” хэмээн нэрлэгдсэн жүжигчин бол Холливудын супер од Мэтт Дэмон. Мэттью Пейж буюу Мэтт Дэмон ирэх баасан гаригт 40 насны ойгоо тэмдэглэнэ. Тэрбээр 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хэмээх жижигхэн хотод хөрөнгийн биржийн брокер Кент Телфер Дэмон болон Леслигийн их сургуулийн сурган хүмүүжүүлэгч, профессор Нэнси Карлсон Пэйж нарын гэрт мэндэлсэн. Дэмон нэрт жүжигчин Бэн Аффлектай өвөр түрийдээ орон өссөн ба өвөг дээдэс нь Англи, Шотланд, Финлянд, Швед цус холилдсон хүмүүс аж. Эцэг эх нь салсны дараа тэрбээр ээжтэйгээ хамт урлагт элэгтэй үеэлийнхээ хотод зэргэлдээ гудамжинд амьдрах болсноор тэдний одоог хүртэл үргэлжилсэн уран бүтээлийн хамтын гараа эхлэхэд томоохон хүчин зүйл болжээ.  Дэмон 1988 онд Харвардын их сургуульд элсэн суралцсан ч төгсөж амжаагүй. Дээд боловсрол эзэмшихэд нь саад болсон зүйл бол кино урлаг.
Дэмон сайн сайхан амьдрахын тулд өөр шиг нь санхүүгийн мэргэжилтэн болох ёстой хэмээн яншдаг эцэг, эсхүл эрдэм номын мөр хөөсөн ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахыг хүссэнгүй. Түүний цор ганц мөрөөдөл бол ердөө л “Загалмайлсан эцэг”, “Оддын дайн” шиг алдартай кинонд гол дүр бүтээж дэлгэцийн од болох байлаа. Мэдээж энэ хүсэлд нь хэдийнэ кино урлагт хөл тавиад амжсан үеэл дүү Бэн Аффлек нь ихэд нөлөө үзүүлсэн гэнэ. Мэтт хожим дурсан ярихдаа “Намайг их сургуулийн оюутан болоод сургуулийн зүг алхаж явахад оюутан охидууд үеэлийн маань зурагт хуудас бүхий сэтгүүлийг булаалдах шахан үзэхийг хараад тун их атаархдаг байсан, намайг 18-тай байхад тэр 16-тай хэдийнэ охидын мөрөөдөл болоод эхэлчихсэн байлаа” хэмээн инээмсэглэн ярьсан байдаг. Мэтт оюутан болсон жилдээ өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр найруулагч Доналд Петригийн нэгэн кинонд тоглох болов. Энэ бол түүний хувьд үнэхээр асар том боломж байлаа. “Mystic pizza” хэмээх 1988 онд дэлгэцнээ гарсан инээдмийн, уянгын кинонд тэр үед мөн л жүжигчний карьераа эхлээд удаагүй байсан Холливудын супер од Жулиа Робертстой хамт гол дүрд нь тоглосон нь түүний амьдралын хамгийн дурсамжит үе байлаа. Тэр хэтэрхий их хичээсэн болоод ч тэр үү нэг л биеэ барьж, найруулагчийн хэлснээр жүжиглэж чадахгүй байлаа хэмээн Жулиа хожим нэгэн ярилцлагадаа Мэттийн анхны бүтээлийн тухай дурсан ярьсан байдаг. Гэсэн хэдий ч түүний юунд ч үл шантрах дайчин, хөдөлмөрч зан чанар нь найруулагчид гойд таалагдсан гэдэг. Ингээд л тэр өөрийн насан туршийн зам мөрөө олсон гэдэг. Мэтт Дэмон бол нигүүлсэнгүй үзэлтэй. Тэр хэзээ ч эсрэг талын дүрд тоглож үзээгүй бөгөөд үргэлжид бурангуй зүйлсийн эсрэг тэмцэгч, ухаалаг, эрэлхэг зоригтны дүрд тоглож охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг шигээ амьдрал дээр ч хүмүүнлигийн үйлсэд тун идэвхтэй оролцдог нэгэн. Сэтгүүлчид Мэттийг зүгээр ч нэг "Ноён инээмсэглэл" гэж нэрлээгүй юм. Тэр үнэхээр байнга инээмсэглэж явдаг нэгэн. Нэгэн удаа ярилцлага өгөөгүйгээс болж түүний эелдэг занд эргэлзсэн сэтгүүлчид хандан "Хэрвээ би ярилцлага өгөхийг зөвшөөрсөн бол сонирхолтой санагдсан болоод л тэр. Та нар яагаад америкчуудыг нэг нэгийнхээ нүүрэн дээр л инээмсэглэдэг, араас нь өшиглөдөг гэж боддог юм" гэсэн гэдэг. 1997 он хүртэл тэрбээр арваад кинонд Холливудын олон алдартнуудтай хамт гол болон туслах дүрүүдэд тоглосон ч төдийлөн амжилтад хүрсэнгүй дундаж карьертай залуу жүжигчдийн тоонд нэр нь бичигдсээр л байсан гэдэг. 1997 он л түүнд нэр хүнд, алдрын оргилыг авчирсан он жил байлаа. Мэтт үеэлтэйгээ хамтран “Good will hunting” киноныхоо зохиолыг бичиж гол дүрд нь нэрт жүжигчин Робин Уильямстай хамтран тоглосноор ихээхэн нэр хүндийг олсон юм. Тэр ондоо уг киногоороо Оскарын шагналд нэр дэвшин шилдэг кино зохиолын төрөлд ялалт байгуулсан ба өөр бусад кино наадмуудаас ч хэд хэдэн шагнал хүртсэн юм. Ингэснээр Мэтт Холливуудад өөрийн гэсэн байр суурийг олж авлаа. Дараа жил нь алдарт найруулагч Стивен Спилбергээс нэгэн санал ирэв. Тэрбээр захидалтай дугтуйг ихэд догдлон нээсэн бөгөөд түүнд нь “Цэрэг Райныг аварсан нь” хэмээх бүтээлдээ гол дүрд нь тоглох боломжтойг дурдсан санал байлаа. Мэтт ч энэ боломжийг алдахыг хүссэн Марк Уолберг, Стивен Дорф зэрэг авьяаслаг залуу жүжигчидтэй өрсөлдөн цэрэг Райны дүрд тоглох болжээ. Том Хэнкстэй хамтран тоглосон тус киног үзэгчид маань сайн мэдэх бизээ. Энэ кино тэр үедээ гайхалтай амжилтыг олж таван төрлөөр Оскарын шагналыг хүртэж байсан юм. Түүнээс хойш Мэтт 40 гаруй бүрэн хэмжээний киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа бөгөөд Холливуудын алдарт жүжигчид болох Брэд Питт, Жорж Клуни, Том Круз нарын нэртэй эн зэрэгцэн томоохон киноны төслүүдэд оролцох тухай урилга хүлээж авдаг нэгэн болжээ. Түүний нэрийг мэдэхгүй үзэгч гэж байхгүй ч  болж. “Авяаслаг ноён Риплей” киноноос эхлэн Жорж Клуни, Жулиа Робертс, Брэд Питт нарын хамт “Oceans eleven”, “Oceans twelve”, “Oceans Thirteen” цувралууд болон өөрийнх нь жүжигчний карьерын гол цөм болох “Bourne Ultimatum”, “Bourne Supremacy”, “The Bourne Identity” кинонуудаараа тэрбээр алдартай. Борны дүрээрээ тэр өөрийн дэлгэцийн имижийг нэгэнт бүрдүүлчихсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэр хэдийнэ алдар хүндийн оргилд гарсан ч эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч зангаараа бусдын хайрыг татдаг. Зөвхөн 2010 онд л гэхэд уран бүтээлийн зургаан томоохон төсөлд оролцож энэхүү кинонууд нь оны сүүл болон ирэх жилд нээлтээ хийх гэнэ. Мэтт сүүлийн үед ихэнх алдарт жүжүигчдийн нэгэн адил киноны найруулагч, продюссераар ажиллах сонирхолтой болсон. Үеэл Аффлектайгаа хамтран олон ч киноны продюссероор ажиллаад ч амжсан. Хувийн амьдралын тухайд гэвэл Холливуудын авьяаслаг, царайлаг гэх олон тодотголтой залуу маань 2005 оноос Люсианна Барросо хэмээх аргентин бүсгүйтэй өдгөөг хүртэл амьдарч байгаа. Олонх нэр алдартай жүжигчдийн адилаар өмнө нь Мэтт Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Уинона Райдертай нэр холбогдож, хамтран амьдарч байсан ч удаатай. Гэсэн хэдий ч түүний зиндааны супер одын хувьд хувийн амьдралыг нь америкчууд тун хүндэтгэлтэйгээр даруухан хэмээн үнэлдэг юм. 2007 онд түүний нэртэй одыг америкчууд Холливуудын гудамжинд албан ёсоор байрлуулсан аж. Өнгөрсөн жилийн хувьд түүний уран бүтээлийн олз омог арвин байлаа. Найруулагч Чарльз Фергусоны “Inside Job” хэмээх кинонд тоглосон. Тус баримтат жанрын кинонд нэрт жүжигчин маань гол дүрд нь тоглосон ба өнгөрсөн оны тавдугаар сард Канны кино наадмаар дэлгэцнээ анх гарч улмаар Мэттийн төрсөн өдрөөр буюу аравдугаар сарын 8-нд Америк даяар нээлтээ хийсэн билээ. Мөн өнгөрсөн жил тэрбээр алдарт Клинт Иствудын бүтээл “Here after” кинонд гол дүр бүтээсэн. Киноны томоохон сайтууд болон кино шүүмжлэгчдийн зүгээс ихээхэн итгэл найдвар хүлээлгэж өндрөөр үнэлж буй тус киноны талаар Мэтт “Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “Бид энэ киног гайхалтай өвөрмөц зохиолоороо төдийгүй Клинт Иствудын хэний ч санаанд оромгүй найруулгын шийдлүүд оруулснаараа америк төдийгүй дэлхий даяар шуугиан тарих томоохон уран бүтээл болсон гэж үзэж байгаа” хэмээн дурджээ. Үнэхээр ч энэ кино Мэтт Дэмоны уран бүтээлийн нэгэн томоохон үргэлжлэл болсон юм. Мөн авьяаслаг ах дүүс Joel болон Etan Coen, Стивен Спилберг нарын хамтарсан бүтээл “True gift”-ийг дурдаж болно. Энэ кинонд ч мөн Мэтт гол дүрд нь тоглосон. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
Chimeg:
70 онд төрсөн хүн ирэх баасан гаригт 40 насны ой тэмдэглэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хуучин мэдээ оруулсан юмуу?
2012-09-23
Bourne:
Bourne tsuvrald jinhene togs zohitsson jujigchin baisan. Odoo hurt lockert togolson jujigchin toglohiin bnlee nuurnii huviral unemshil unen muutai dundaj jugjigching matt iin orond togluulsan geheer shal sonin sanagdad baigaan hairan kino. James bond tsuvrald bas shine jujigchin togluulaad iluu action taldaa bolsonoos iluu goy bolooguitei adilhan.
2012-09-23
tuguldur:
saihan niitlel bn bayarlalaa
2012-09-22
Catina Niemeier:
I like what you guys are up also. Such intelligent function and reporting! Carry on the excellent works guys I've incorporated you guys to my blogroll. I believe it will improve the worth of my site :)
2011-12-12
matt gaihaltai shuu
2011-12-09