Нийслэлийн 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
2014-02-24

Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарч,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт  24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс  Хэрлэн, Яармаг,  4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байгаа аж.

5

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Онцгой комссын холбогдох бүрэлдэхүүн 2 дугаар сарын 22-нд  Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрч байгаа автозамуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийн ажил байдалтай танилцаж үүрэг чиглэл өгчээ. Постуудад нийслэлийн Цагдаа, Замын цагдаа, нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт,  Мал эмнэлгийн газрын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм.

Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудаар өдөрт 400 орчим тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байгаа бөгөөд голомтын бус бүсээс орж ирж байгаа мал,  малын гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичгийг нь шалгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж байгаагаа хэллээ.

5

Ариутгалын цэгүүдэд ажиллаж байгаа албан хаагч нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэр болон зөөврийн байр зэргийг бэлджээ.  Мөн албан бус замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм байна.

Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Анх Сүхбаатар аймгийн Онгон сумад нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчний сэжиг илэрсэн бөгөөд сар хүрэхгүй хугацаанд өвчний голомт Улаанбаатар хотод 260 км зайтай ойртжээ.

5

2 дугаар сарын 22-ны мэдээгээр, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 1 665 үхэр өвчилснөөс 1 620, Хэнтий аймгийн  Галшар суманд 338 үхэр өвчилснөөс 338, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 360 үхэр өвчилснөөс 319 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд  2 363  үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2277 үхрийг зориудаар устгасан байна. Голомтод байгаа дээрхи сумдын 1 758 710 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  51, Дорноговь аймагт 30,  нийт 81 мал нэмж өвчилсөн гэдгийг Нийслэлийн онгой комиссоос мэдээллээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
ÿ÷¸ñì:
ман бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. ман-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоохятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. ямарч гэмгүй 30000монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. харин элдвээр муу хэлэгдэж байсан ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан ман өнгөрсөн урт удаан хугацаанд му-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа ман 30000 хужаа алаагүй. 30000 монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!ман-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
2014-02-24
санал:
налайхын постон дээр ариутгал хийлгэхгүй шороон замаар нь тойроод гарч байгаа машин олон байна лээ. хүмүүсийн ухамсар хэтэрхий дорой байна даа. өвчин, гамшиг хэнийг ч ялгахгүй шүү хүмүүсээ.
2014-02-24