Реформ сэтгэлгээ
2014-02-24

Гадаад талд төмөрлөгийн үйлдвэрлэл буурч байгаа мэдээ байна, нүүрс овоо зарагдана гэсэн найдлага бүдгэрч байна  гэж эдийн засгийн шинжээчид мэдэгджээ. Манай нүүрсний гол худалдан авагч Хятад өөрөө нүүрсний илүүдэлтэй байна. Өвөрмонголын болоод Ордосын том уурхайнууд илүүдэл нүүрсээ хашаанаасаа гаргаж зарж чадахгүй байна гэнэ. Ингэхээр бидний нүүрснээс олно гэж тооцоолж төсөвт суулгасан мөнгөний урсгал тасалдаж мэдэхээр байгаа юм.

6

Нүүрсийг тойрсон бас нэг яриа нь манай нүүрс зах зээлд яаж өрсөлдөх вэ гэдэг асуудал. Өнгөрсөн 7 хоногт болсон салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” чуулга уулзалт дээр олон зүйлийг тогтож ярьсан. Үүнд дуу нэгтэй дуугарч байгаа асуудал бол түүхий нүүрсээр гадагшаа наймаалцах гэх нь одоо явцгүй  гэдгийг зөвшөөрсөн явдал юм. Манай нүүрсний өрсөлдөх чадвар өөр түвшинд гарах ёстой гэдэг дээр бүгд санал нэгтэй байна.

6

Нүүрсэнд тавигдах дараагийн нэг асуудал бол нүүрсний тээвэрлэлт, дэд бүтцийн асуудал. Алдарт өргөн нарийн царигийн том жижиг талцаан одоо хүртэл үргэлжилж, Засгийн газар энэ асуудлыг намрын чуулганд оруулахгүй сойж үлдсэн нь сонин. Энэхүү царигийн маргааны цаана том бүлэглэлүүдийн нөлөөлөл, тохироо  байгаа тул ийнхүү Засгийн газар Их хуралд оруулахгүй удаж байна гэсэн хардлага ч иргэдийн дунд бий болж байна. Монголын шинэ төмөр замын цариг ямар байхыг шийдэхийн цаана өнөөх тунхаглан зарлаад байгаа их бүтээн байгуулалт зогсонги байдалд орох юм. Бүр ойрхон авч үзвэл  төсөвт хэдэн доллар оруулж ирэх нүүрс тээвэрлэлт харганы ноос түүж эсгий хийхийн үлгэрээр арга ядсан байдлаар үргэлжилсээр байгааг нүүрсээр занималдагчид төрийнхөнд дахин санууллаа.

5

Нүүрсний экспорт болоод хөрөнгө оруулагчдын наашаа хандах хандлага тааруу, Оюунтолгойн дүлийрэлт үргэлжилсээр байгаа зэрэг нөхцөл байдлаас эдийн засгийн хүндрэл, валютын өсөлт ойрын хэдэн сардаа үргэлжилнэ гэсэн тоймыг эдийн засагчид буулгаж байна. Гадаад талаасаа эдийн засгийн тийм ч таатай  өсөлт, валютын  дотогшоо чиглэсэн их урсгал харагдахгүй байгаа энэ хүндрэлийг бид баларлаа гэсэн гутрал болгох эрхгүй. Харин урьдын алдаатай бодлогоо засч, өөрчлөлт шинэчлэлтийн  тавцан дээр тавьсан хөлөө чангалж авах боломж болгож болно. Хүнд үед иргэд болоод бизнес эрхлэгчдийнхээ нурууг тэнийлгэж маш яаралтай хийх алхам бол татварын тогтолцоо, түүний үйлчлэлийг  зөв гольдролд оруулж өөрчлөх гэдгийг эдийн засагчид хэлж байна.

5

Ясны хөрөнгөтнүүдийн төвлөрөл болсон асар том зах зээлтэй Америк тивтэй харьцуулахад бага байж болох ч  2.9 сая хүнтэй манай улсад 10 хувийн татвар гэдэг хөнгөхөн татварт орохгүй. Манайд татварын давхцал ихтэй тул энэхүү 10 хувь нь үржсээр 30 хувьд хүрдэг гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 3-5 хувьд байлгах, борлуулалт ашгийн зэрэг татварыг нэг удаа авдаг болох зэргээр татварыг хөнгөлөх шаардлагатай гэсэн эдийн засагчдын үгийг төр сонсох ёстой байх. Татвараа багасгачихаар төсвийн нэмэх тал буюу орлого багасч хасах тал буюу зарлага талаа нөхөж чадахаа  болино гэсэн болгоомжлох сэтгэлгээ хууль батлагч нарт ч бусад шатны мэргэжилтнүүдэд ч одоо ч бөх хэвээр байгаа юм.

5

Гэтэл нөгөө талд хүмүүсийн ухамсарт сөргөөр буусан, урмыг нь хугалж  мохоосон  татварын орчинтой байх нь алсуураа эдийн засаг болоод төсвийн бүрдүүлэлтэд олон цоорхойг бий болгож ирсэн байна. Ойрхон балаг нь гэхэд иргэдийн нуруун дээр ирэх татварын хувь хураамж өндөр, давхардал ихтэй байх нь өөрөө далд эдийн засгийг тэтгэх хөшүүрэг болоод байгаа.

5

Яаралтай татварын зөрчлийг зоригтой цэгцэлж бодит хөнгөлөлт бий болгосноор хүмүүсийн урам сэргэж, баялаг бүтээх сонирхол ихсэж, далд орлогууд ил болох эхлэл тавигдаж, хуурамч тайлангууд хогийн саванд шидэгдэнэ. Хэтдээ улсад төвлөрөх  татварын орлого бодит хөрсөн дээр нэмэгдэх суурь болох учиртайг эдийн засагчид, бизнесийнхэн төрд найрсгаар зөвлөж  байгаа. Татвар их байвал төсвийн орлого нэмэгдэнэ гэсэн шунал, бага байвал орлого багасна гэсэн айдсын дунд өндөр хувь хэмжээ барьж ирсэн нь буруу байжээ гэдгийг цаг хугацаа харуулж, далд эдийн засаг томорч, гадаадын банк руу гарах алт мөнгөний урсгал нэмэгдээд явчихжээ. Төрийн түшээд татварыг тогтоож ирсэн жишгээ эргэн харж эдийн засгийн үр дүн талаас нь тооцож, татварыг хөгжлийн дөнгө биш хөшүүрэг болгох талаас нь хандсан тогтоол шийдвэрийг батлан соёрхох ахул энэ хүндхэн цаг үед  шинэчлэлд болоод ард түмэндээ хийх том гавьяа болно.

5

Эрхэм гишүүд  татварын өршөөлийн хуулийг яаралтай санаачилж бүгд шударга тэгш нэг баланснаас эхлэх боломжийг бий болгох ёстой. Үүний дараа л татварын шинэчлэл хийж байна гэж нүүр дүүрэн мишээж болох юм. Бид  татварыг төсвийн  цоорхой дээр тавьж хардаг айдсаасаа зоригтой салж, сэтгэлгээний реформ хийх хэрэгтэй байна.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bayarhuu:
chi yu bicheed bnaa? hundsun sedev, sanaa ni zuv ch nairuulga, ugiin songoltondoo anhaaraach ee!!! zuv sedev hunduj, niigemd heregtei zuiliig bichij bhad hudlaa helberdej utga uchirgui ug bichij uuriin gesen bichih helbertei ontslogtoi hun boloh gej hicheeh *rdlagagui. tanii bichsen zuiliin nairuulga, ugiin songolt, ugiig buruu hereglej utga avtsaldaa muutai ug bichij bui ni uhriin undugtei zraz, tahianii chicken gedeg shig nairuulga gej avah yum alga. toimch gej uuriiguu neriidsen ta mongol heliig bohirduulahad huvi nemree buu oruulaach. bitgii helber huutsuld, humuust negiig bodogduulsan zuv zuiliig hunduj bichij ajiglaj bna gedeg uuruu chinii bichveriin ontslog, yalgarah zuil yum. tuunees bish iim nairuulgatai yum bicheed baival hetsuu l bna daa !!! tanai site tugeej bui medeelleldee hyanaj bdag redactortoi bolmoor yum bna daa.
2014-02-25
zochin:
nuurs baij l baig l de hurdan hugatsaand dahin bii boldog zuil bish shu de ooroor hogjih tsaashid mash ih heregtei ni todorhoi
2014-02-24
zochin:
зөв шүү. demjij bna
2014-02-24
irgen:
tatvariin orshooliin huuli yg yu bdsiim bee yaaaj yg yund uilchldeg huuli ve tailbar hiigeech ols.
2014-02-24
баяхрүү:
зөв шүү үүүү
2014-02-24