Улаанбаатар
Ч.Гансүхээс 2.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
2014-2-24

Өнгөрөгч долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 17-наас дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн  “татварын” Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсэн. Анхан шатны шүүхээс Ч.Гансүхэд 8 жил хорих ял оноож, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэх, хууль бусаар олсон 2.8 тэрбум төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарчээ. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Энхбатад чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 8 жил хорих ял оноож, хууль бусаар олсон 592.8 сая төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая төгрөгийг гаргуулж Татварын ерөнхий газарт олгуулахаар болсон байна.

1

Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Жаргалыг 36.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хууль бусаар олсон 86.5 сая төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийджээ. Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнгийн аудитор хийх эрхийг 3 жилээр хасч, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Мөн О.Бямбасүрэн болон П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал нарыг тус бүрийнх  татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилээр хасч, тус бүр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

1

Түүнчлэн иргэний хариуцагч Кью Жи Экс Монгол ХХК-аас 13.4 тэрбум, Пибоди Поло Ресорсез ХХК-аас 1.2 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.

1

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene humuused avilag avsan yum yuch baihgui zohiomol hereg prakuror avilagtai temtseh gazar hevlel medeeleleer baahan hudlaa shovudsandaa bantaj ichsen hun hun alav gegcheer zohiomol hereg tulgaj anhan shatnii shuu zahialgaar yal ugsiishdee bi shuuh hurald ni suusan yuch notolgoogui yal ugsun
2014-03-17
иргэн д:
авилга авсан өгсөн хоюуланг нь адилхан шийтгэдэг болчихвол томчуудын нилээд нь ачигдана даа. хэрвээ чи томоохон татаастай танил тал ихтэй бол юу ч хийж болно. зүгээр л нэг дугаар хорооны иргэн бол болохгүй.монголын хууль ийм байна. хэдэн жилийн өмнө шиг санагдана. нэг хүү хулгай хийгээд нилээн олон жилээр шийтгүүлж байсан энэ хэдтэй жишвэл ганц сарын тэнсэнтэй салах байсан юм байна л даа. 2,8 тэр бум төгрөгийг нь хурааж гэжээ. тийм их хөрөнгө байхгүй бол яах вэ. ёстой чихийг нь авдаггүй юм бол
2014-02-26
zochin:
umguulugch nart heden terbumiig ugsun be? ted nar chini gol ni umguuluh bish ter avilgaliig zohion baiguuldag genee
2014-02-25
zochin:
umguulugch nart heden terbumiig ugsun be? ted nar chini gol ni umguuluh bish ter avilgaliig zohion baiguuldag genee
2014-02-25
zochin:
za zos....uur ulsad bol 500,ooo$ avaad 20-n jiliin yal avch baihad manaid bol tolgoigiin ileed unguruuh yum bna l da........8-n jiliin changa n jiliin daraa engiin deglemtei bolool,tun udalgui gargaad yavuulna biz de.ter ued ard tumen ene hergiig martsan bna biz gej.......
2014-02-25
zochin:
биеэр эдлэх ял торгуулийн ял аль аль нь багадаж байна. шүү дээ ард түмнийг болохоор шоронд хатаадаг биз дээ. энэ одоо шүүхийнхэн болиочээ
2014-02-25
zochin:
биеэр эдлэх ял торгуулийн ял аль аль нь багадаж байна. шүү дээ ард түмнийг болохоор шоронд хатаадаг биз дээ. энэ одоо шүүхийнхэн болиочээ
2014-02-25
зочин:
даваасурэн гэдэг чинь их л танил сонсогдоод байна даа.хаана ажиллаж байсан бэ?
2014-02-25
irgen:
muu novshiig shorongiin buh zaluuchuudaar baniduulah heregtei shuu?
2014-02-25
шудрага хууль хэрэгтэй байна:
энэ хүнд авилагал өгч татвараас бултсан хүмүүс нь яагаад ял сонсохгүй өнгөрч байгаа юм бэ. мөн энэ олон хуульчийг хахууль өгч өмгөөлүүлж хэрэг замхруулдагийг болихгүй бол шорон чинь дандаа өмгөөлүүлэх мөнгөгүй ядуусаар дүүрч баян мөнгөтэй нэг нь хэргээс мултардаг жишиг тогтох нээ. нэг хүнд 2 оос илүү өмгөөлөгч хэрэглэдэггүй болмоор байна.
2014-02-25
зочин:
гансүхэд з өөр зүйл ангиар шийтгэж байгаа мөртлөө 8-хан жилийн ял өгч байгаа нь утгагүй дор хаяж з зүйл ангийнх нь ялыг нэмэхэд 20 гаруй жилийн ял авах ёстой
2014-02-25
baska:
xaxuuli ugsun xujaa nar ineegeed bj bgaa bxdaa
2014-02-25
*:
qgx-iin myysain hyjaanyydad hariytslaga tootsoh yostoi bysyy
2014-02-25
aagii:
17 g avaad 2 g butsaagaad boloo uymuu boloh l ajil bna daa
2014-02-25
жамуух:
шvvхыг нохдvvд омгоологчтэи ниилээд бас гансvхэлэх хэдыг vлдээгээд хамаж аваад санаа амар болж бн
2014-02-25
zochin:
17 gej heeled hudlaa medeelel tsatsaj zgr shuugian tarisan bhaa. yaj ch bodson tiim ih mongo bh yosguiee
2014-02-25
shuuh hural:
naaduuliig chin harin shuuh bish shagnasan yum bishuu.za baiz 17 terbumaas 3 terbumiig hasahaar hed ulddeg bilee baiz tolgoi hurehgui ny
2014-02-24
irgen:
bolj muu luiwarchin *rnuudig
2014-02-24