Дмитрий Медведев: Украин мандтугай
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “OРТ 1” телевизээр Украины ард түмэнд хандан, өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өчигдрөөс эхлэн дэлхийн томоохон агентлагууд Украины Ерөнхийлөгч Виктор Януковчийг ОХУ-ын хилийг давсан хэмээн бичих боллоо. Энэ мэдээллийг үгүйсгэж байна. Мөн Украинд болж буй эсэргүүцлийн жагсаалыг Оростой холбох нь өрөөсгөл ойлголт юм. ОХУ Украин хоёр улс найрсаг хөршийн журмаар бус ах дүүгийн ёсоор өдий хүрсэн. Нэг үгээр хэлэхэд, хоёр төртэй нэг улс шиг. Нийслэл Киев хотод цугласан иргэдийн ихэнх нь Украин улсыг Европын холбоонд нэгдүүлэхгүй байх нь Орост ашигтай гэж бодож байгаа. Тэгэхдээ Украиныг хэрхэн хөгжиж дэвших нь ОХУ-тай ямар ч хамааралгүй. Нэг зүйлийг хэлэхэд, бид зөвхөн хөршийн журмаар шаардлагатай үед хаалт хийх, гар бие оролцох эрхтэй. Тодруулбал, химийн зэвсэг турших болон олон мянган хүнд аюул учруулахыг оролдвол хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн жагсагчдад хандан Украин улсад өрнөж буй эмх замбараагүй байдлыг Орос болон Ерөнхийлөгч В.Путинтай холбохгүй байхыг хүсээд “Украин мандтугай” хэмээн үгээ төгсгөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ