Хуурай аргаар нүүрс баяжуулах 2 төрлийн технологи санал болгожээ

img

Нүүрсийг хуурай аргаар буюу элс ашиглан баяжуулах туршилт амжилттай болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Япон улсад хийгдсэн энэхүү туршилтын үйл ажиллагаатай УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид болон ”Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөллүүд газар дээр нь очиж танилцжээ.

Японы “Нагата инженеринг”  компани Тавантолгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах 2 төрлийн технологи, тоног төхөөрөмжийг санал болгож буй аж. Нүүрсийг ийнхүү хуурай аргаар баяжуулах нь усны нөөц хомс говийн нөхцөлд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, 10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг гэсэн тооцоо бий аж. Харин элс ашиглан нүүрсээ хуурай аргаар баяжуулах технологийг нэвтрүүлбэл дээрх их хэмжээний усыг хэмнэх боломж бүрднэ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nice:
uneheer goyo bna. gobiin mini us gobidoo uldvel hichneen saihan, amjilt husie. tsag aldalgui hurdan barij avaad hiigeerei.
2014-02-26