Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлах хүсэлт гаргажээ
2014-03-01

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2014 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах Зэвсэгт хүчний цэргийн баг, олон улсын хамтарсан сургалт дадлагын жагсаалт баталлаа. Олон улсын хамтарсан сургалт, дадлагад шаардагдах техник, материал хэрэгсэл болон цэргийн албан хаагчдын гадаад томилолтод 17 тэрбум төгрөгийн зардал гаргахаар шийдвэрлэсэн байна.

Ы

Мөн олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ерөнхий хэлэлцээрийн дагуу тус санд Монгол Улсын эзэлж буй 51.1 сая Зээлжих тусгай эрхийг 72.3 сая болгож нэмэхээр Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөлд тусгасан байна.

ЫЙ

Түүнчлэн зүүн 3 аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авах болон урамшууллын зардалд шаардагдах 5.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2.2 сая малыг вакцинжуулаад байна. Өвчилсөн 3016 үхрийг устгажээ.

Ы

Харин Дорноговь аймгийн Сайншанд суманд байршилтай "Бизнес шанд" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Дээрх компани архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгох санал ирүүлсэнийг хэлэлцэж баталсан байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
жажө:
ухамсартай захирал бн. батхүү хэзээ чингэхгүй дээ
2014-03-03
zochin:
arhiig horigloh heregtei gudamjaar duuren muuhai tsarialsan zaluus baina ichij uhmeer umdaa
2014-03-02
zochin:
arhiig horigloh heregtei gudamjaar duuren muuhai tsarialsan zaluus baina ichij uhmeer umdaa
2014-03-02
zochin:
arhiig horigloh heregtei gudamjaar duuren muuhai tsarialsan zaluus baina ichij uhmeer umdaa
2014-03-02
shand:
shand sain baina. manai maluud horij tenegtevee. tertei tergui arhinaas tatgalzaj baihad horichuul yadiin geed havtgairana shuu. odoo bol alkaashuud ni bol jiveed duusaj baigaash dee. zongoor ni hayachaarai. erka ania tamhi changalsnaash bolood harin ch tsetseglej bna sh dee. barag buh hun mashindaa tataj zamaar neg akurka
2014-03-02