Тимошенкогийн хэргийг хэрэгсэхгүй болгов
2014-03-02

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн хэргийг Ерөнхий прокуророос дахин шалгах болсон тухайгаа мэдэгдэж байсан. Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Олег Махницки “Риа Новости” агентлагт “Юлия Тимошенкогийн хэргийг дахин шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоож, нотлох баримтгүй бол хэргийг хаах магадлалтай” гэж ярилцлагынхаа үеэр дурьдаж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Харьковын дээд шүүхээс Юлия Тимошенкогийн “Украины эрчим хүчний нэгдсэн систем” компанийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийг дахин авч үзээд хэрэгсэхгүй болгожээ. “Шүүх Тимошенкогийн битүүмжлээд байсан хөрөнгийг чөлөөлсөн. Тимошенког улсын хөрөнгө завшсан, татвараас зугтсан гэж яллаж байсан хэргээс гэмт хэргийн бүрэлдэхүүнийг олж хараагүйгээс гадна хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан хэмээн хэргийг түдгэлзүүлсэн” гэж Дээд шүүхийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.

1

Тимошенко шүүхийн шийдвэрийн дараа хувийн онгоцоороо Герман улсыг зорьсон гэнэ. Түүнийг шоронгоос суллагдсаны дараа Канцлер Ангела Меркель Герман улсад үнэ төлбөргүй эмчлүүлэх санал тавьсан юм. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсения Яценкий “Юлия Тимошенко энэ сарын 25-нд эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа оролцож эхэлнэ” гэж мэдэгдлээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gnbr:
huviin ongotstoi huniig unegui emchleed l. frg
2014-03-03
zocnin:
uls ornooroo togloj baigaa awgai
2014-03-03
иргэн:
(hn jsb бичсэн нь: /103.26.194.19/ 2014/03/03 02:12:49 ene avligchin baliar hutgan umuulegch shulam aluulaasai.) сэтгэцийн нилээд асуудалтай хүн биш үү.
2014-03-03
hn jsb:
ene avligchin baliar hutgan umuulegch shulam aluulaasai.
2014-03-03