Хойд Солонгост 23 сая ам.долларын тусламж үзүүлнэ
2014-03-03

НҮБ-ын Хүүхдийн сан буюу “ЮНИСЕФ” энэ онд Хойд Солонгост 23 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Үүний дийлэнхи хэсэг буюу 8.4 сая ам.долларыг Хойд Солонгосын 4.9 сая орчим жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эх, 1-6 насны хүүхдүүдийг хүнсний нэмэлт тэжээлээр хангахад зарцуулахаар төлөвлөжээ. Саяхан тус улсад хийсэн судалгаагаар таваас доош насны хүүхдүүдийн 28 хувь нь өлсгөлөнгийн байдалд байгаа нь тогтоогджээ.

1

Түүнчлэн “ЮНИСЕФ” 5.3 сая ам.долларыг энэ улсын 200 мянга орчим хүнийг ундны цэвэр усаар хангахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн төслүүд тухайлбал, ой хүрээгүй 350 мянга орчим хүүхэд, 360 мянган жирэмсэн эмэгтэйг вакцинжуулахад мөн 5.3 сая ам.доллар хуваарилах бол үлдсэн 580 мянга орчим ам.долларыг боловсролын хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээлжээ. Ирэх сарын 2-5 өдрүүдэд “ЮНИСЕФ” сангийн элч төлөөлөгч нар Хойд Солонгост хүрэлцэн ирэх аж.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1213:
энэ цатгалан * дундуур нь тас цохиод тансаглачих байлгүй дээ.
2014-03-03
зочин:
аштай юу даа, олон жирэмсэн эхчүүд, нялх хүүхдүүдийг анхаарч.
2014-03-03