Шүүгчийн алхан дор хүний хувь заяа бий
2014-03-03

Олон улсын жишгээр эмч, багш, шүүгч мэргэжилтэй бол хамгийн өндөр цалинг авдаг гэнэ. Учир нь хангалттай цалин авдаг эмч өвчтөнөө мөнгө гэж хардаггүй. Цалиндаа санаа зовдоггүй багш хүнд эрдэм мэдлэг олгохын төлөө бүхнээ зориулна. Цалин сайтай шүүгч бусдаас авилга авч, мөнгөтэй хүний талд шийдвэр гаргахгүй гэж үздэг ажээ.

:

Тиймээс Хууль зүйн салбарт шударга ёс тогтоох, Шүүхийн шинэчлэл хийхэд шүүгчийн цалин хөлс маш чухал. Хамгийн түрүүнд шүүгч нарын цалинг нэмэх нь зөв хэмээн УИХ-аас 2012 оны сүүлээс өнгөрсөн жилийн турш холбогдох хуулиудыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд шүүгч нарын цалин 3.7-4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг асар олон зүйлүүд хийгдэж буй.

.

Харин төрийн албан хаагчид дундаас монголдоо анхдагч болж, өндөр цалин авах эрхтэй болсон шүүгчид ажил үүргээ чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэхээ батлан тангарагладаг. Тодруулбал, “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж  шүүгч хүн төрдөө, ажил мэргэжилдээ, түмэн олондоо тангараг өргөдөг билээ.

:

Тэгвэл хуульч хүн шударга бус байна гэдэг нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэр хүн мэдлэг чадвар дутуугаас буруу шийдвэр гаргаад бусдыг хохироож байж болно. Эсвэл санаатайгаар бусдын нөлөөнд орох юм уу, тодорхой сонирхлоор хандаж шударга бус байдал гаргадаг” хэмээх үгийг хэдэн сарын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хэлж байсан юм. Хуулийнхны дунд байдаг алдаа, дутагдлыг хэлсэн түүнийг хэн ч буруутгаагүй.  Тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийнхээ албанаас чөлөөлөгдөж шүүгч болсон бөгөөд ерөнхий шүүгч байх үедээ гаргасан шийдвэрийнхээ улмаас Шүүхийн ёс зүйн хороонд “шүүгдэх” болсон гэнэ.

:

Тодруулбал, тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч байхдаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох анхан шатны шүүхийн 1449 дүгээр шийдвэртэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2013 оны долдугаар сарын 17-нд ирэхээс урьтаж, хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 15-нд хэрэг дээр нь ажиллах шүүх бүрэлдэхүүнийг томилсон аж. Хуулиараа бол дээрх үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн явдал юм байна. Мөн ерөнхий шүүгч Ц.Цогт нь ээлжийн амралттай байх үед дээрх шүүх бүрэлдэхүүнийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан тал үзжээ.

:

Шүүгч ээлжийн амралтаа авсан бол өөрийг нь орлох шүүгчийг томилдог. Харин Ц.Цогт шүүгч орны шүүгч томилоогүй аж. Тиймээс нэхэмжлэгч тал шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх тэр дундаа ерөнхий шүүгч Ц.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан байна. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг нь биелүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Шалтгаан нь “Шүүгчдийн зөвлөгөөн нь тухайн шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байхаар заасны дагуу шүүгч Ц.Цогт 2013 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан ч Шүүгчдийн зөвлөгөөний ирцийг хангаж, шүүх бүрэлдэхүүнийг томилоход оролцсон. Хэдийгээр шүүгч ээлжийн амралттай байгаа боловч ажлын зайлшгүй шаардлагаар шүүх бүрэлдэхүүн томилох ажиллагаанд оролцох нь шүүн таслах ажиллагаа тасралтгүй байх зарчимд нийцсэн бөгөөд ээлжийн амралттай байсан нь шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм” гэж үзсэн байна.

:

Уг нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нөхцөлд түүнийг нь хүндэтгэн хүлээн авдаг жишиг тогтсон ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн эл хүсэлтийг биелүүлээгүй тул эцэстээ хүсэлт гаргасан тал Шүүгчийн Ёс зүйн хороонд хандсан аж. Ёс зүйн хороо хэзээ хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа аж. Ер нь шүүгчийн алхан дор хүний амь нас, хувь тавилан атгаатай байдаг гэдэг. Тиймээс иргэний хүсэлтийг хүлээн авч, үнэн зөвийг дэнсэлсэн шударга шийдвэр гаргадаг жишиг тогтсон цагт шүүхийн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгждэг болох биз ээ.
Shuud.mn
Сонин хачин
zochin:
shvvgchidee ta nar ajilaa oligtoi xiigeechee odoo tar 461 dugaar xorix angi luu ochij vzeech tend xaraanii berxsheeltei xvn zowj baina ter xvn xvn alaagvi yagaad olon jiliin yl ogowoo sanaatai bish vv dawj zaaldax xural ni bolson ch yliin bagasgaavi xeweer ni bailgasan ta nar ter xvnii ochij xar xaraan muudaad uilj suuna
2015-12-07
zochin:
shvvgch nar er ni yu xiij chaddag yum be mongo l gar l xarsan xvmvvs xichneen xvn alsan ter aluurchidiig zvgeer l orshooloor dalimduulj gargadag yagaad gexeer ted mongo awdag odoo 461 dugaar xorix angid xaraanii berxsheeltei xvn erxee xasuulchaad ymar xergeer orsnoo medexgvi baina xvnii erxiig dendvv zorchij baina ter xvn yagaad arwan tawan jil awaw ymarch baisan xvn alaagvi xulgai xiigeegvi zvgeer l nuuts amrag ni utas sim awch ogsongvi gesen baiga ene tegeed allaga uu arxi uudaggvi xeregt orj baigaagvi xvniig yagaad iim ix yl onoow gaixj baina odoo ter xvnii xaraa muudaj baina gesen vxwel ter xvniig yaxaw gargaad xayana ter medeejiin xereg shvvgchidee ta nar vnench xandaachee tsaana chin olon ger bvl xetsvvdlee olon aawiin xvvxdvvd xils xergeer zowj baina
2015-12-07
zochin:
Shuugch nar denduu davarsan asuudliig hurdan shiidej salj b.val boloo gesen shig umguulugch nariig yriulahgui 1 hoer uguulber heluuleed oilgodog gene hohirogch nariig yriulahgui sanaatai bulhiatai shiidver gargaj b.n deed shuuhees ushuu zuil b.hgui gesen shig
2015-04-03
henmeg:
Shuugch bol heregiig buten uhaj oilgoogui b.j mash hurdan shiidver gargaj b.n ter tusmaa deed shuuh hohirogchoos asuuj todruulah zuil baimaar um mash ih gomdoltoi b.n
2015-04-03
hi all:
shuugch gej mongo ios zuin horoo gej bulsh bolson bnlee
2015-01-21
djfudychy buchsen ni:
uneheer tiim shiudwer gargaad bga ni unen l bol toroos awch bga tsalin ni ter hund hool bish hor bolnodoo
2014-10-28
zochin:
ymar negen hereg hiichsen hun daruuhan tsarai gargaad l doojoo muutai huwtsaslaad l ywbal,daruuhan doojoo muutai yum bilee hereg hiih tsaraigui harin gemgui geed ywa ni gem hiuchsen baihaar omsoj zuudeg hun bilee gej gadnas ni biee awch ywa baudlar ni modon alhaa buulgaj shiiddeg neg bush udaa shud zuugaad gemtenii tald shiidweree ga4gadag hun bas bnaa.uuniig olj unshwal namaig buchij gej oorigo unshih k bh tenger gesgeeh tsa= irnee yahaw shuugch hunii es zui gej baudag l bol handah tsag garah bailgui de
2014-10-28
zochin:
shuhchin es zui shudraga zarchim gedeg ene ardchilsan niigemd ulam l shydraga zarchmiin dor ywagdmaar sanagdhiin.buruugui buruutan bolj ywaadaa gomdood suuliin odruuded untaj chadahaa boliloo.nogoo shudraga es il tod baudal ni haana bnaa.shuugchiin ene shudraga bus shiidweruudiig hynaj uzehgui bol herees heterch irged ayuktai hohirluudiig amsaj bna yanda mongol ulsiin mynga myngan irged iim l gomdol dund untah noiroo huljaaj eldwiig eregtsuulen bodoj hewthed huwiin sonirholoor shiidwer hudal shiidwer gargasan erhem shuugch guai heneg ch ugui l untaj hewtee dee.ene huniig deerees tenger harj hesgeeh tsag ireh boltugai.huchtenii derged huch ugui ni buruutai gej.ezen chingesiin ues owlogdoj irsen gemteniig gesgeeh estoi huuli ni gemguig gesgeej gemteniig tolgoig ni ildeg huuli bokj oorchligdjee hoorhii.shuugchdiug tomilj zarlig gargadag erunhiilogch tomilood tawij bolson yum ergej unen hudliin d3nsiig shalgaj harj bokdgui l yum bh da.heregten ni dee*e harj ineej sj bgad shiidweriig garta awchdag gemgui ni tolgoi gudailgaad shuuh tanhimaas gardag ardchilsan niugemd amudarch bna shuu.orhon aimgiihaan.
2014-10-28
хрхох:
захиргааны хэргээр үнэхээр хэлмэгдэж ядарсан эсвэл задарсан хүмүүс л маргалддаг. цогт шүүхчийн хувьд хэтэрхий дээрэлхүү сонин хүн. тиймээс хэлмэгдэж ядарсан хүмүүсдээ их халгаатай шийдвэр гаргадаг нэгэн.
2014-03-05
иргэн:
энэ шуналийн дэв шүгэлсэн юмнууд ийм өндөр цалин авчаад авсандаа авч орох гэж авилгал аваад байдаг юм байхдаа
2014-03-04
иргэн :
цогт шүүгчийн шизо той эсэхийг тогтоолгож шударга бус явдлуудыг нь илчлэх хэрэгтэй шүү шүүхийн ерөнхий зөвлөлийнхөөн
2014-03-03
zochin:
tsogt shudraga tsarai gargachuxaad ul butex etgeed baina shuu! mak-tai xolbootoi gej yarigddag xun dee! mak-iin nyamtaishirt uilchildeg shuuxiin xun ni gesen! zailuulax xeregtei,barimttai l yum baina shuu dee!
2014-03-03
zochin:
tsogt shudraga tsarai gargachuxaad ul butex etgeed baina shuu! mak-tai xolbootoi gej yarigddag xun dee! mak-iin nyamtaishirt uilchildeg shuuxiin xun ni gesen! zailuulax xeregtei,barimttai l yum baina shuu dee!
2014-03-03
zochin:
tsogt shudraga tsarai gargachuxaad ul butex etgeed baina shuu! mak-tai xolbootoi gej yarigddag xun dee! mak-iin nyamtaishirt uilchildeg shuuxiin xun ni gesen! zailuulax xeregtei,barimttai l yum baina shuu dee!
2014-03-03
vtvtgtt:
lundee dargaa naadhaa halarai
2014-03-03
zochin:
harin zahirgaanii hergiin gawah shatnii shuuhiin shuugch tsogt bol shudraga sain shuugch gej bodoj bna.uymar zorilgotoi ingej tuuniig bicheed baigaa uym bol doo.ene zaluug uymar mundag bolohiig mongol dayaraa medne dee
2014-03-03
оюун эрдэнэ :
шүүгчийн алх шүүх эмнэлгийн дүгнэлт 2 хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг юм билээ өмнөгөвийн нэгэн шүүгч өөрийнхөө ахын хүүхдийн илт буруутай үйлдэлийг зөв болгож жирийн нэгэн өнчин өрөөсөн хөрөх хөндөх ах дүүгүй залууг гэмт хэрэгтэн болгож бүх шатны шүүх шүүх эмнэлгэд нөлөөлөн өөрөө хүртэл шүүх хуралд шүүгчээр орж ял тулгаад байдаг юм билээ энэ хүний алх зөвхөн сэжигтэнг 100 сая төгрөг өхгүй л бол чи ялтан болно гэсэн сүрдүүлэг ах дүүгээ хамгаалах сэтхүй 2-оор л цохигддог алх юм шиг байгаа юм энэ талаар баримттай бүх мэдээлэлийг 3-р сарын 6 наас хойш бүх хэвлэл мэдээлэлээр цацах болно ушиж үзэцгээгээрэй
2014-03-03
зочин:
шүүгчийн алхан доор хүний хувь заяа байдаг юм бол шүүгчээр алх цохиулахдаа тулсан тэр этгээдийн гар бас л хүний тэр тусмаа гэр бүлийн хувь заяа байсан л байж таарнаа даа.
2014-03-03
zxshyyx:
ene zaxirgaanii xeregiin shyyx chine ynen bol ene tsogt geed bga xynii shyyx yumuu tegj l oilgoxoor yum bna shd
2014-03-03
eej :
manai shvvgchid hergiig bushuuhan shiidehiigl urital bolgodog, tvvnees bish yumnuu uchir shaltgaan vnen muniig oloh gej hicheedeggui, setgelgui. shiidwer gargahdaa ul suuritai nariin nygtaldag bhad manai ulsiin shvvgch nar tegeegui. uuchlaarai het neg taliig barisan bol. vnendee gomdoltoi, bvh nasniihaa amidarliig iim uudgui hvneer shiidvvlsendee haram*g. vnendee ger bvliin hergiig shvvn taslahdaa shvvgch nar iiml hainga handdag. ger bvliin yavgan hervvl geed nvdee anij bgaadl shiidee gargasan. ter shiidweriin tsaana hvvhdiin ireedui, hvnii amidral, ami nas bdag gej boddoggui. vnendee iim l setgelgui hvmvvsees bolj uchnuun olon hvn nasaaraa hen negend daramtluulj, vr hvvhdiign avaad yavchih wii geh munhiin aidastai, balmad nuhruusuu zugtaj murdvvlj mushgvvlsen emegteichvvd haa saigui bna. bi ch gesen tednii neg. odoo l neg taivan amidrahnee geed amisgaa avtal haa saigui murduj hvvhdee avna gesen balmad hvnees aij amidarch bna. erhem shvvgch ta nar hvnii amidarliig shiidej bhdaa yu bodoj bdag ve. ta bvhnii shiidweriin ard shudraga yos, ervvl ger bvl, vree tewreed enger dvvren amisgaa avah eej nar bnashdee. haramsaltai, bas gomdoltoi bna
2014-03-03
zochin:
ene ug ni gants gaigui shudarga shuugch baigaa yum, shudarga bsan ni bas neg dargad taalagdaagui baij dee. odoo es zuin horoo her shudarga baikhiig l haraya daa...
2014-03-03
зочин:
шударга шүүх гэж байдаг гэж үү?
2014-03-03
zochin:
shuugchid mini ajlaa unench shudarga hiij avilgalchid gedeg muu nerneesee salaad yu chaddagaa haruul undur tsalintai bolj baigaa yum bol
2014-03-03
zochin:
shudargaar shuudeg bol sain l bn gehdee medehgui ee tsag hugatsaa buhniig haruulah baih
2014-03-03
tiim:
mini xuviin amidrald shyyxiin shiidverees bollj ed xurungu setgel sanaagaar ix xoxirch bna...shyygch neg taliig bish yran nariin yxaanaar xandaasai.munguteid yilchildegee boliosoi nad sig xoxirson xymyys odoo ch *shid baix l baix daa.ardichilal gej ard irgediin dundxudlaa l bna daa tur zasag mmini.deed shataar ch yalagdchixsan bi yax ve ynencutga algaa
2014-03-03