Залуус спортоор өрсөлдөнө
2014-03-03

МЗХ-ны дэргэдэх “Авто замчин залуучуудын холбоо”, “МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын спортын хороо” хамтран салбарын залуучуудын спортын өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа аж. Спортын дөрвөн төрлөөр зохиогдох уг арга хэмжээ энэ сарын 4-5-ны хооронд Спортын ордны А зааланд болох аж. Маргааш 12 цагт болох нээлтийн арга хэмжээнд Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамны сайд бүтээн байгуулагч салбарын залуучуудаа дэмжиж оролцох юм байна.

б

П.Наран

Shuud.mn
Сонин хачин