Путинд “НАТО” сануулга өглөө
“НАТО”-гоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд сануулга өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. “НАТО”-ын удирдлагууд ОХУ-ыг Украинд цэрэг байршуулсан нь олон улсын хууль дүрмийг зөрчиж байгаа явдал гэдгийг Путинд сануулжээ.
Брюселль хотноо болсон “НАТО”-гийн элчин сайдуудын шуурхай хуралдааны дараа Украинд хүч хэрэглэхээ зогсоохыг Оросын эрх баригчдад анхааруулсан байна. Мөн талууд харилцан зөвшилцөлд хүрэхээс нааш хүч хэрэглэхийг хатуу хориглож буйгаа илэрхийлжээ.
“НАТО”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэлэхдээ, “Крымийг эзлэн авахын төлөөх Оросуудын түрэмгийлэл нь Европын энх тайванд заналхийлж байна. Мөн Орос улсын парламентаас гарч буй бүх шийдвэрүүд хүч хэрэглэх өнгө аястай болж буйд санаа зовниж буйгаа” илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ