Их хэмжээний сум илрүүлжээ
2014-03-03

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сум илэрчээ.

Уг хууль бус үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот  дахь Гаалийн газрын байцаагчид хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар илэрүүлсэн байна.

5

Дээрх сум нь нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркын калбирь галт зэвсгийн сум байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа хийн хуулийн байгууллагад шилжүүлжээ.

 5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
д.цэцэг :
больё оо оооооооооо
2014-03-04
manuuhainuud:
mania gaaliihan dandaa hudlaa *na, dandaa hudalch *nuud bdag um uu haa* um
2014-03-04
333333:
yaaaaaaaaaaaaaaag unen
2014-03-03
222222:
та зөв хэлжээ
2014-03-03
111111:
сүртэй юм. урьд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг оруучихдаг, гаргачихсан байсан гаалийнхан сүр болгочих юм. хойшлуулшгүй ажиллагаа хийв ч гэх шиг. яг тэгж бодож байгаа бол тагнуулд мэдэгдээд, ачаа хүлээн авагчийг ачаагааа авч байх үед нь баримтжуулах эсвэл үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэй ш дээ. үнэхээр зохин байгуулалттай байж магадгүй гэж хардаж байгаа бол.
2014-03-03