Есөн аймагт дулааны станц барина
2014-03-05

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай ээлжит цахим хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар өнгөрөгч сард аймаг, орон нутагт хийсэн онцлох ажлуудаас дурьдаж, явцыг нь түргэвчлэх шаардлагатай хэд хэдэн ажил байгааг аймгийн удирдлагуудад анхаарууллаа. Ховд, Увс аймагт битүү зах ашиглалтад орсон, харин Баян-Өлгий аймгийн битүү захын барилгын ажил хоцрогдолтой яваа тул яаравчлан дуусгаж, 3 дугаар сарын дундуур ашиглалтад оруулахыг даалгалаа. Түүнчлэн, барилга байшингийн засвар дуусаагүйн улмаас 11 аймгийн оношилгооны төвүүдийг ашиглалтад оруулах явц удаашралтай байгааг анхаарч, мөн энэ сардаа багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

 

Шүлхийтэй тэмцэх арга барилаа өөрчлөхгүй бол улс олон давхар ачаа үүрч, их хэмжээний зардал гаргаж байна. Тайван цагт шүлхийн вакцинаа хийлгээгүй малчинд эрсдэл гарсан үед устгасан малын нөхөн олговор өгөхгүй байх эрх зүйн зохицуулалтад шилжих чиглэлээр бодлого боловсруулах үүргийг ҮХААЯ-нд өгсөн гэж Ерөнхий сайд хэллээ.

Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц, 200 айлын хаус хорооллын барих газрын нөөц, инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадал, одоо эхэлсэн болон төлөвлөсөн орон сууцны явц зэргийг тооцож үзэн судалгаа хийгээд ирсэн. Газар дээр нь очиж ажилласан мэргэжлийн багийнхан зарим аймагт Төрийн орон сууцны корпорациас орон сууцны барилга нэмж барих шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан. Ийм аймгуудад 200 айлын таун хаус барихад дэмжлэг үзүүлж болно, энэ талаар тухайн аймгийн удирдлагуудтай эргэн ярилцана гэдгийг тодотголоо.

5

Говь-Алтай, Төв, Говьсүмбэр аймгийг нэмээд энэ жил 9 аймагт дулааны станц барина. Холбогдох тендерүүдийг хугацаанд нь зохион байгуулж, хариуцлагатай хандах ёстой. Түүнчлэн, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд энэ жил бэлтгэгдэж эхэлсэн 7000 иргэнийг ажилтай болгоход аймгийн удирдлагууд онцгой анхаарал тавих хэрэгтэйг санууллаа. Төгсөөд гарах мэргэжилтэй ажилчдыг ажил олгогчтой уулзуулсан хөдөлмөрийн яармаг, ур чадварыг нь харуулсан тэмцээн гэх мэтийг орон нутгийн иргэдэд нээлттэй зохион байгуулахыг зөвлөлөө.

5

Д.Цэцэг

 
Shuud.mn
Сонин хачин