“Дэлхийн мөнгөний долоо хоног” үргэлжилнэ
2014-03-07

Жил бүрийн гуравдугаар сарын 10-17-ний өдрүүд  “Дэлхийн мөнгөний долоо хоног” болох ажээ.  “Child Youth Finance International” хөдөлгөөн, Монголын банкны холбоо, гишүүн банкууд, Монголбанк болон Монголын хөрөнгийн биржтэй хамтран “Global Money Week 2014” олон улсын арга хэмжээг Монгол Улсад “Хүүхэд бүр санхүүч” уриан дор энэ сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулах аж.   Энэхүү олон улсын арга хэмжээ нь хүүхэд, залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.  Уг арга хэмжээнд 2012 онд 21 орны 33,000 хүүхэд багачуудыг хамарч байсан бол  өнгөрсөн жил 80 гаруй орны нэг сая гаруй хүүхэд багачууд оролцож, 403 байгууллага дэмжин хамтарч ажилласан байна.

Манай улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор Монголын банкны холбооноос санаачлан  гишүүн банкуудаар дамжуулан ” Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийн хугацаанд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин