О.Магнай: Миний хувьд Монголоос зугатаах шаардлага байхгүй
2011-12-07

О.Магнай одоо 29 настай бил үү? -Тэр хавьцаа. -40 настайдаа хаахна юу хийж байх бол? -Миний хардгаар хувьсгалчид ялчихаад өөрсдөө төрийг удирддаг нь буруу. Тэр хүмүүс хувьсгалаа хийчихээд л яваад өгдөг. Тэдний үлдээсэн үзэл санааг нь бусад нь үргэлжлүүлдэг. Хамгийн сүүлийн жишээ нь Каддафийг унагаад хувьсгалчид яваад өгч байгаа биз дээ. Хийх ажлаа хийгээд л яваад өгдөг. Бүх юм миний санаснаар байдаг бол би ном бичээд л явж байна байх. Хөрөнгийн зах зээл дээр ажиллах сонирхолтой. Миний харж байгаагаар манай банк жилийн дараа Лондон руу нүүх байх. -90 хувь нь гэхдээ төрөө өөрсдөө удирдаад явдаг шүү дээ? -Хувьсгалчид эхний ээлжинд өөрсдөө төрийн эрхээ аваад орхидог. -Хэвлэлээс уншиж байснаар хөрөнгийн зах зээл дээр хүмүүс өдөрт хэчнээн ч төгрөг олох боломжтой гэдэг. Хэчнээн хэмжээний мөнгө олж байсан бэ? Би банкин дээрээ сургалт явуулдаг. Би хөрөнгийн зах зээлийн тал дээр 10 гаруй жилийн туршлагатай. 2003 онд “Анод” дээр нэг ажил дээр ажиллаж байлаа. Яваандаа мэдрэмж хэрэгтэй. Өдөрт 10 гаруй сая төгрөг олдог ч бас тийм хэмжээний мөнгө алддаг -Ард түмнийг юун дээр шүүмжлэх вэ? -Нийгмийн идэвх султай. Насанд хүрээгүй хүүхэд шиг байдаг. - Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа Та гадагшаа гарахаар Элчин сайдын яамд руу санал тавьсан гэж байсан үнэн үү? -Миний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан 4-5 залуу хил даван зугтаж гараад Бээжинд нуугдаж байсан.  Тэнднийг Франц руу гаргахаар элчин сайдын яаманд хандаж байсан. Одоо тэд Францад сайхан амьдарч байна. Миний хувьд Монголоос зугатаах шаардлага байхгүй. Би хэзээ ч Монголоос зугтаахгүй. Харин дарга нар айж зугатах байх -Та эрх баригчдыг шүүмжилж байсан. Одоо яагаад шүүмжлэхээ больчихов? Би дуучин биш болохоор өдөр бүр зурагтаар гарах албагүй. Өнөөдөр эрх баригчид мафийн сүлжээнд орчихсон. Эрх барьж байгаа хоёр намын нэг нь 9 давхар байшин барихад нөгөө нь 20 давхар байсан барина гэж байх жишээтэй. Ингэж ард түмнээ доромжилж байна. Энэ бүгдийг өөрчлөх боломжийг сонгох ардчилсан сонгууль эрх баригчдын найруулсан жүжиг болж байгаа болохоор гудамжинд
Shuud.mn
Сонин хачин
Ter 4-5 zaluu Hyatadad zugtdag ni yaj baigaa yum bol? Chinii ene udaagiin bolon umnuh yarianaas chamaig shuud hyatadiin taliin hun baina gej oilgoloo.
2011-12-07
чи шүү магнай
2011-12-07
kirgiz alim hortoi shuu humuusee
2011-12-07