Азийн загварын шоунд оролцох моделиудыг шалгаруулж байна

img

Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн загварын долоо хоног-2014” загварын шоу зохион байгуулагдана. Тус шоунд улсаа төлөөлөн оролцох загвар өмсөгчдийг шалгаруулах эхний шалгаруулалт өнөөдөр болж байна.  “Сити” дээд сургууль дээр болж буй уг шалгаруулалтад “Монгол модель”, “Азийн модель”, “Торго”, “Андра”, “Шилмэл загвар” зэрэг агентлагийн загвар өмсөгчид оролцож байгаа аж. Харин шүүгчээр “Group Fashion Week”-ийн дэд ерөнхийлөгч Catherine Birch, “CHIC Fashion salon”-ийн дизайнер Б.Лхамаа нар ажиллаж байгаа юм байна.

1

Наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохиогдох уг шоунд Азийн хувцас загварын ертөнцийн шилдэгүүд оролцохоор манай улсад хүрэлцэн ирэх аж. Энэхүү үйл ажиллагаанд БНХАУ, Бутан, Брунэй, Камбож зэрэг Азийн 30 орны төлөөллөөс гадна Гүрж, Австрали, Швед зэрэг 20 орны нийт 200 гаруй дизайнер оролцохоо мэдэгдээд байгаа билээ. Мөн Япон, Африкийн орнуудын миссүүд урилгаар оролцох гэнэ.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ