“Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига” илэрлээ
2014-03-13

Ерөнхий сайд төсөвт царцаалт хийсэн нь нүдээ олсон шийдвэр байсан гэдгийг олон нийт одоо л ойлгож эхэллээ. “Авлигажсан төсөв”-ийг царцаасан нь түүхэнд анх удаа хэмээн тодорхойлогдсон төдийгүй “Монгол Улсад төсвийн реформ хийх цаг нь болсон” хэмээн шүүмжлэгчдэд өгөх тодорхой хариу болсон юм. Өөрөөр хэлбэл төсөвт реформ хийн, төрөөс төрөх тэрбумтны тоог цөөлж, төсвийн том шинэчлэл хийлээ.

 6

“Авлигажсан төсөв”-ийг царцааснаар, хөрөнгө оруулалт нь анхныхаасаа хэд дахин нэмэгдсэн ба хэдэн жил дамнан хөрөнгө мөнгийг нь төсвөөс гаргасан ч ажил нь урагшилдаггүй, асуудал шийдэгддэггүй, зураг төсөлгүй “хөлдүү” төслүүдийн “маск”-ыг тайлсан. Товч бөгөөд тодорхой хэлбэл “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига”-ыг илрүүлсэн юм. Удаан хугацаанд бугшиж, асуудлын учиг нь аалзны тор шиг болсон төслүүдэд гурван сарын  турш аудитын шалгалт хийж үр дүнг нь УИХ-д танилцуулж, хэлэлцүүлсэн нь ““Авлигажсан төсөв”-ийг царцаасан нь буруу” хэмээн эсэргүүцэгчдийн амыг тагласан явдал болсон гэдэгтэй хэн ч маргахгүй  биз ээ.

 5

“Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига”-ын асуудал хэрхэн яаж явагддаг нь аудитын дүгнэлтээр тов тодорхой болж, төсөвт өртгөө нэмэгдүүлж, төсвөөс дахин мөнгө авах гэсэн 47 төслийг зогсоосон. Тэднийг төсвөөс дахин мөнгө өгөх шаардлагагүй  хэмээн шалгалтын комисс дүгнэсэн байдаг.

5 Харин УИХ-ын гишүүдийн зүгээс улсын мөнгийг авч хэрэглэчихээд ажлаа дуусгаагүй, хариуцлагагүй компаниудыг нэрлэх хэрэгтэй гэдгийг сануулж бүр жишээ дурьдаж байсан нь “Авлигажсан төсөв”-ийг царцаасан нь алдаа биш гэдгийг дахин баталсан.

 5

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ховд аймагт 390 сая төгрөгөөр зочид буудал барина гэж улсаас мөнгө авсан боловч тэр газар нь одоо болтол хоосон хэвээрээ байх жишээтэй. Гэтэл энэ компаниас мөнгө нэхдэг хүн ч байхгүй, араас нь хөөцөлддөг ч хүн байхгүй. Төсвийн мөнгө авчихаад алга болдог байдал олон бий. Тиймээс хууль зөрчиж байгаа, ажлаа хийж чадахгүй компаниудыг нэрлэж, олон нийтэд ил болгох хэрэгтэй. Яамдуудын барилга бариулдаг, тус тусдаа захиалгаа өгдөг, Улсын Их Хурлын гишүүд дээрээс нь орон нутгийн хэлбэрээр бүх юмыг шахдаг энэ хэлбэрээс салахгүй бол Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан хэвээр байх болно гэсэн сургамж өгч байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах барилга байгууламжийн асуудлаар урьдчилгаа мөнгө төлдөг хэлбэрээс төр татгалзах хэрэгтэй” гэсэн хатуухан үгийг хэлсэн юм.

5 Түүнчлэн хариуцлагыг нэг тал дээр буюу дан ганц аж ахуй нэгж дээр бус аль аль тал нь хариуцлага хүлээх ёстой гэдгийг ч олонхи онцолсон. Учир нь барилгын компаниуд хариуцлагагүй хандсан ч гэсэн тухайн компаниудад тендер олгосон, хяналт тавих ёстой төрийн байгууллага, мэргэжилтэн нь ард нь сугараад үлдэж байдаг. Сүүлийн хэдэн жилийн турш тендер нэрийн дор идэж, уусан хүн олон. Тиймээс яам бүр дээр байдаг Барилга захиалагчийн албыг татан буулгаж, нэг газарт төвлөрүүлэх боломж “Авлигажсан төсөв”-ийг царцааснаас гарч ирлээ. Ингэснээр яам бүрт байдаг барилга захиалагчийн алба татан буугдаж, нэг дор төвлөрч, шинэ тендерийн хуулиар зохицуулагдана. Тэгвэл тендерийн будлиан, нэг компанид олон тендер олгодог, чадваргүй компаниудад төрийн мөнгийг өгөхгүй байх жишиг тогтоох ёстой гэдгийг УИХ-ын дарга цохон хэлж байна билээ.

5

Ямартай ч “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига”-ын асуудал илэрснээр төсвөөс дахин мөнгө авах гэсэн 47 төсөл, 81 барилгын ажлыг түр зогсоож, долоо объектийг өөрчлөн худалдах шийдвэрүүдийг аудитын дүгнэлтээс үндэслэн гаргажээ.

 5

Энэ сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь царцаасан төсөв байх юм. Царцаасан төсвөөс аль барилгыг нь цааш үргэлжлүүлэх, ажлыг нь зогсоох талаар УИХ шийдвэрлэнэ. Харин УИХ-ын даргын хэлснээр гишүүд манай тойргийн энэ барилга, танай тойргийн ийм ч барилга гэж гоншигнохгүйгээр зөвхөн хуулийн дагуу, зураг төсөлтэй төслүүдийг л дэмжигдэж “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига” үгүй болох юм.

 5

Ийнхүү “Авлигажсан төсөв”-ийг царцааж, “шимэгч” төслүүдэд аудит хийснээр төсөвт том шинэчлэл гарч, эрүүлжих нөхцөл бүрдэж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
sonom:
ertee uridiin tsagt man gej mangas bsan um, tuunii huuhduudiin uuj iddeg shildeg argiin neg n l dee
2014-03-13
mergen:
er hvn odoo er ni gaigvi yum yariad baihnee
2014-03-13
zochin:
hen avliga avsan be,hen ogson be gedeg ny yagaad todorhoigui bna.uuniig altanhuyag saidaas asuugaach
2014-03-13
zochin:
demjij baina. gants altanhuyag ajil hiideg um bish.
2014-03-13
анхаар:
өөр сайтад яг одоо алтанхуяг түүний дэнзэнтэнгүүдийн авилгалын бичсэн байна. тэрийг нь уншиж байгаад алтанхуягийг дэмжих эсэхээ бичээд дээ ард түмэн минь
2014-03-13
дэнзэн:
алтахуяг өөрөөсөө өөр зүйлд ард түмний анхаарлыг хандуулах гээд ядчихаж. алтанхуяг өөрийнхөө авилгалыг нуух гээд бусдыг авилгач юм шиг харагдуулах гэсэн арга шүү дээ. тйим л юм бол ийм төсөл боловсруулсан танхимын сайд нараа атг-д өгөхгүй яасан юм.
2014-03-13
sain baina:
uu ingeed baival demjine shuu. hamgiin gol n ajil bolgo
2014-03-13
ariuna:
шинэялэлийн засгийн газар их ажил хийж байгаад их талархаж байна. та бүхэнд амжилт хүсье.
2014-03-13
баагий:
зөв дэмжиж бна. 300%-иар
2014-03-13