Г.Буянбаатар Ази тивийн аварга боллоо
2014-03-13

Буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад болж байна. Энэхүү тэмцээн нь өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар болж байгаа юм.

Өчигдөр залуучуудын аварга шалгаруулах гар бууны эрэгтэйчүүдийн төрөлд Г.Буянбаатар Ази тивийн залуучуудын аварга боллоо. Харин О.Төгөлдөр зургаадугаар байрт шалгарсан бол  Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Б.Буянзаяа нар багаараа хүрэл медаль хүртсэн байна.

Мөн өдөр урт бууны ангилалд өрсөлдсөн өсвөрийн охид багаараа алтан медаль хүртэж, БНХАУ-ын Наньжин хотноо болох Хүүхдийн олимпийн II наадамд оролцох эрхээ авчээ.

Энэхүү тэмцээнд манай тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Тухайлбал, тэмцээний эхний  өдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд ОУХМ Д.Лхамсүрэн, спортын мастер Н.Ангирмаа, спортын мастер М.Түвшинжаргал нар багийн дүнгээр мөнгөн медаль хүрэж, Н.Ангирмаа олон улсын мастер цолны болзол хангасан билээ. Түүнчлэн 11-ний өдөр хийн бууны дасгалд өрсөлдсөн  өсвөрийн тамирчид нийт 11 орны тамирчидтай өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн.

Харин хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн төрөлд оролцсон ОУХМ В.Ганцоож шагналт тавдугаар байрт шалгарчээ. Тэмцээн өнгөрөгч ням гарагт эхэлсэн ба өнөөдөр өндөрлөнө.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayar hurgeye! tsaashid amjiltaa ulam saijruulaarai!
2014-03-13