ОХУ Украинтай хэлэлцээ хийхээс татгалзав
ОХУ-ын зүгээс Украинтай яриа хэлэлцээ хийхээс татгалзсан хэмээн Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов “Ukraine agency”-ээр мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “AFP” агентлагт ярихдаа, “Крымд болох бүх нийтийн санал асуулга хэдийгээр хууль ёсны бус байлаа ч Украины шинэ эрх баригчид тус бүс нутагт цэрэг оруулахгүй” гэжээ.
Энэхүү санал асуулгад Крымийн иргэдийн олонх нь оролцохгүй боловч ОХУ-ын нөлөөгөөр санал хураалтын үр дүнд булхай оруулах магадлал өндөр байгаа аж. Шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк Ерөнхийлөгч Барак Обаматай Вашингтонд уулзаж, Украины өнөөгийн асуудлын талаар ярилцаж буй. Тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа Нью-Йоркт болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож үг хэлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ