Хөдөөгийн залуус мотоциклоос татгалзах уу
2014-03-14

Хөдөө орон нутгийн малчин залуусыг хятад мотоциклоос татгалзахыг сануулсан ажлуудыг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хийхээр болжээ. Учир нь хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болсноос эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарах болсон. Энэ байдлыг цэгцлэхийн тулд олон ажлууд хийгдэж байгаа ч үр дүнд муу байна.

й

Судалгаанаас харахад, 2012 онд мотоциклтой холбоотой 371 осол гарчээ. Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоос болж осолдсон байна. 2013 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 67 осол гарснаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

й

Ихэвчлэн 18-35 насны залуус осолд өртөх нь их байна гэсэн тоо баримт, судалгаан дээр  үндэслэн Замын цагдаагийн  газраас  хятад  мотоциклийн  импортын  асуудалд  анхаарал  хандуулахыг Гаалийн ерөнхий газраас хүссэн баримт бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон. Харин ч хятад мотоциклын эрэлт хэрэгцээ өсч худалдан авалт жил ирэх бүр нэмэгдэж байна гэдгийг борлуулагчид хэлж байна.

й

Тиймээс МЗХ энэ тал дээр анхаарлаа хандуулан ирэх V дугаар сард Ерөнхий  сайдын  ивээл  дор  анх  удаа  зохион байгуулагдах  “Залуу  малчдын чуулган”-ы  үеэр болзошгүй аюулаас залуучуудаа аврах бүхий л ажлыг зохион байгуулах талаараа танилцуулах юм байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
батаа:
хятад мотоциклийн монгол дахь худалдаа бол монголчуудын монгол биш байлгах, монголчуудын морины соёлыг үгүй хийх гэсэн хятадын холын бодлого гэдгийг манай залуучууд ойлгож хогийн хужаа мотоциклоос татгалзах нь зүйтэй. монголчууд морьтойгоо байсан, байна, цаашид ч байх болно. монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй залуучуудаа хятад мотоциклоо төмрийн хогонд тушааж хийморлог сайхан морьдоо эмээлцгээж монгол моринхоо соёлыг дэлхийд гайхуулцгаая. адуучин тэмцээн улам өргөжих болтугай. монгол адуугаа дээдэлж байгаа төр, засагаа дэмжицгээе гэж уриалгаая залуусаа бид хийморлог монголын ирээдүй шүү.
2014-03-15
шударга:
ёстой хуцваа,хятад мотоциклоос өөр юу унах юм,морь унаад ажилаа бүтээнэ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй,миний мэдэхээр монголд зарагдаж байгаа мотоциклиуд чанар болоод үнийн хувьд харин ч сайн байгаа,манай ах техник импорт компаниас 4 жилийн өмнө мустанг5 мотоцикль авч унасан одоо хүртэл найдвартай эвдрээгүй явж байна,орос мотоцикль бол аль эрт мотор нь зуурчихсан байгаа ш дээ,мотоцикль унаж чадахгүй хэдэн тэнэг үхээ л биз тэрний төлөө бүгдийг хараар будаж болохгүй ш дээ,тэгээд ч өнөөдөр зах дээр иж планета5 мотоцикль 5 сая 400 мянган төгрөгийн үнэтэй байна лээ,тэнэг хүн л авах байх
2014-03-14
zochin:
hodoginhoon onholddogig ni medser bj ami nasara denchin taviad yah yum be. mongol hun moritoigo bhda himoritoi sh de. tatgalzarai.......
2014-03-14
asdf:
unaad yavj baihad ramaaraa tas hugardag gesen. eruul unad yavj baihad ch ayultai. haraagui, sonsoogui humuus medehgui l dee
2014-03-14
zochin:
mongol uls hodoonii ailuud hereglej bolohoor tulsh benzin bagag zartsuuldag teewriin heregsel buteej boliishdeee
2014-03-14
ganaa:
hujaagaas oruulahaa bolih heregtei.
2014-03-14
ggгг:
мотоциклийн буруу гэж юу байнаа архиа уухаа болил доо. согтуугаар жолоо бариад л үхээд гэмтээд байна шүү дээ
2014-03-14
malchid:
balai yum yarij baihiin .sogtuu unahaa bolchihvol boloo yum bishuu.eruul hun galzuu yum shig uhtlee davhih ny hovor bailgui dee
2014-03-14
zochin:
zow ajil z.blsan bna.
2014-03-14