Сергей Лавров: Крым бол Оросын газар нутаг
2014-03-17

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украин болон Крымийн асуудлаар АНУ-д айлчаад буй. Тэрбээр өчигдөр “APF агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

:

-Сүүлийн мэдээнээс яриагаа эхлье. Өчигдөр Крымийн Засгийн газар “Орост нэгдэх үү, Украинд нэгдэх үү” гэх асуудлаар нээлттэй санал хураалт явуулж өндөрлөсөн. Крымийн ихэнх иргэн Орос гаралтай учир Крым ямар ч асуудалгүй Оросын харъяанд буцаад орох нь тодорхой?

-Украины нөхцөл байдалтай холбогдуулан Орос Крымд тодорхой шаардлага дээр үндэслэн цэргээ хил давуулсан. Та бүхэн мэдэж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн, Төрийн Думын гишүүд бүгд Украины хууль ёсны Ерөнхийлөгчийг Виктор Янукович гэж үзэж, шинээр бүрэлдэн тогтсон Засгийн газрыг эсэргүүцэж байгаа. Крымд бүх нийтийн санал асуулга явуулах эсэх нь ОХУ-ын дарамт бус Крымийн Засгийн газраас гаргасан шийдвэр. Энэхүү санал хураалтын үр дүн ямар ч гарсан Орос Крымтэй цаашдын харилцаагаа Украинаас хамааралгүйгээр шийдвэрлэх болно.

.

-Украины шинэ Засгийн газар Орост хориг арга хэмжээ авахын тулд НҮБ, АНУ болон Европын холбооноос тусламж хүсч байгаа. Энэ талаар?

-Украины дотоод асуудалд оролцох нь хөрш орны зайлшгүй хийх алхам. НҮБ, Европын холбооноос ямар ч шаардлага ирсэн ОХУ-ын Засгийн газар хүлээн авах болно. Харин АНУ, Орост үзүүлж буй шууд бус дарамтыг өдөөн хатгасан явдал хэмээн үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орост ямар ч арга хэмжээ авсан бид хариу арга хэмжээ авах болохоо мэдэгдэж байна. Украины өөрийн эзэмшил гэж нэрлээд байгаа Крым бол ОХУ-ын газар нутаг байсаар ирсэн. Украины хямралтай холбоотойгоор АНУ-ын Оросуудад хандсан хорио цээр болон хүч түрэмгийлсэн үйлдэл нь нийгэмтэй тэрсэлдэж буй учир хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна.

.

-Та болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Крымд болох санал хураалтын талаар хаалттай уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй?

-Крымийн бүх нийтийн санал асуулгын талаар Москва Вашингтонтой зөвшилцөхөд бэлэн биш. Кремль хойгийн оршин суугчдын хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэх болно. АНУ-д энэ асуудалд оролцохгүй байхыг хүсч байна. Украины зүүн өмнөд бүсэд нэвтрэх төлөвлөгөө байхгүй. Фолклэндийн арлууд Их Британид ямар чухал байдгаас ч илүү ОХУ-д Крым маш чухал.

.

-Өнгөрсөн 14-нд Украины Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк НҮБ-ын хуралд оролцож, ОХУ-ын түрэмгийллийг сааруулахыг хүссэн?

-Нэг үгээр хэлэхэд, шууд бусаар өдөөн хатгаж, Европ болон олон улсад Оросын нэр хүндийг унагаасан зүйл болсон. Өөрийгөө шинэ Засгийн газрын тэргүүн гэж нэрийдээд байгаа Арсений Яценюкийг ямар ч асуудлын талаар ярьсан бай Орос хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Орос Виктор Януковчийн Засгийн газрыг хүчинтэй, хууль ёсных гэж үзэж байгаа.

.

-Арсений Яценюк АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, дэмжлэг авах тухайгаа мэдэгдэж, хамтран ажиллах тухайгаа дуулгасан?

-Би хэлсэн. Арсений Яценюк гэх нөхөр Оросын талаар юу гэж ярих нь гол биш. ОХУ-ын тал Крымд амьдарч буй орос иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрээр тус бүс нутагт цэрэг оруулах шийдвэр гаргасныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүчтэй шүүмжилж, ОХУ-ын эдийн засагт хохирол учруулахуйц арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн нь ОХУ-ын нэр хүндийг унагаасан хэрэг болсон. ОХУ цэргийн ажиллагаа бус энх тайван байдал тогтоохоор Крымд цэрэг нэвтрүүлсэн гэдгийг сануулж байна.

.

-Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов Ерөнхийлөгч Путинд анхааруулага өгч, Украины хилээр Оросын арми болон цэрэг нэвтэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн?

-ОХУ-ын арми нэвтрэх эсэх нь Александр Турчыновын шийдэх асуудал биш.

_

-ОХУ-ын Засгийн газар Крымийг өөрийн эзэмшил хэмээн үзэж байгаа юу?

-Тийм. Крым бол Оросын газар нутаг.

_

-Украины хууль ёсны Ерөнхийлөгч гэгдэж буй Виктор Янукович хэзээ эх орондоо ирэх бол?

-/Хариулсангүй/

_

-Украин одоо яах бол?

-Эхлээд Ерөнхийлөгч Виктор Януковичийг өмнөх байр сууринд нь тавих хэрэгтэй. Энэ бүх эсэргүүцлийн жагсаал, өдөөн хатгасан үйлдлээ зогсоох нь хамгийн оновчтой алхам. Дараа нь эдийн засгийн асуудлаа нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй.

_

-“G8” буюу “Их найман” гүрнээс ОХУ-ын хассан. “G7”-оос хасагдсан нь Орост ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Ямар ч байдлаар нөлөөлөхгүй. Гадаад харилцаа болон эдийн засагт ямар ч дарамт учруулахгүй.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
123456:
хэрэв оросууд крымийн газар нутгийг оросын эзэмшил нутаг гэж үзэж байгаан бол тэр японоос авсан куриллын 4 аралаа тэгвэл буцаагаад өгчихөл дөө. хүний нутгийг дайрч авчихаад өгөхгүй, тэгсэн өөрсдөө болохоор хүний газар нутгийг биднийх гээд байна, оросууд хэт даварсан бөгөөд дэндүү түрэмгий авирлаж байна. бусад нь хоорондоо сайн нийлээд оросыг ганцаардуулах хэрэгтэй юм шигээ.
2014-03-18
123456:
оросууд маш дээрэнгүй зан гаргаж байна. бүрэн тусгаар улсын дотоод хэрэгт шууд халдаж ийм дээрэнгүй аашлаж, яавч болохгүй. путин ч зэвүүн бөгөөд зөрүүд загнаж байх шиг энэ нь оросуудад ч сайн зүйл болохгүй дээ, харж л байгаарай.
2014-03-18
путины сайн нүүдэл:
usa өөрсдөө энэ жүжгийг зохион байгуулж тоглуулсан.путин харин сүүлд нүүж маш сайн нүүсэн.одоо путины тоглоом явагдана.шууд нэвт хар тэнгис рүү гарц гаргана. замд байгаа бүх газарыг өөрийн болгоно.usa аргыг өөрт нь өөрөөс нь сайн хэрэглээд үзэхээр обама яаж сандрахыг харий.
2014-03-18
сууж байгаа мөчрөө огтолдоггүй юм:
учиртай бай л даа монголчууд аа, орос хчирхэг байж монгол хятадтай тулна
2014-03-18
зорге:
америк нь европыг өөрийгөө аялдан дагуулсан шигээ дэлхийн бусад улсыг тэгж бодож өөрсдийнх нь шийдвэр л туйлын үнэн гэдэгт хэт их итгэчихэж. дэлхий бүхлээрээ тийм биш магадгүй оросын талд хятад ч зогсох магадлалтай түүн дээр нэмээд боломж гарсан дээр гээд лалын ертөнц ч оросын талд зогсох магадлал шинж тэмдэг илэрсэн. энэ талаар оросууд ч ажиллаж эхэлж бх шиг бна. байдал ийм дээрээ тулбал хамгийн том аюулын эрсдэл эхний ээлжинд европд нүүрлэх болно. ийм тохиолдолд европ америкаас хүссэн ч эс хүссэнч амиа авч үлдэхийн тулд салах болно.(яагаад гэвэл европ нэг улс биш) .. дээр нь япон сая оросын эсрэг хоригийн талаар ярьсан. оросууд хойд солонгосыг алга урвуулахын төдийд өөртөө татаж чадна. за ингэсн байхад хойдуудад угаасаа алдах юм байхгүй амь тавих дөхсөн учир солонгосын хойгт өмнөдүүд, япончууд, америкчуудтай жинхэнэ утгаараа том тоглох болно. дэлхий энх амгалан л байгаасай. манай элбэгээ дарга ам түргэнтэй элдэв бусын юм ярьчих вий гэхээс айж бна даа. монгол ийм тоглоомонд жижигдэнэ. асуудал яаж ч эргэсэн манайх зүгээр л харах хэрэгтэй.
2014-03-18
tenger:
end oros orniig muulaad baigaa mön krim mongoliinh gej bicheed baigaa humuus bol zugeer l teneg garuud baina magadgui baobaor hulgaichaar tarhia ugaalgasan malnuud baih
2014-03-17
орос:
оросын зөв , ану гэж дэлхийн хаан юм уу
2014-03-17
hehe:
imperialist oros
2014-03-17
456+654:
энэ орос өвгөнийхөөр бол евразийн ихэнх нутаг монголынх гэж бас болно. ер нь бол иймэрхүү маягаар асуудлыг шийдэх гэвэл энэ дэлхийд эх захгүй хэрүүл, дайн дажин үймээн самуун гарна. оросууд тэнэг үг хэлээрээ асуудлыг муйхарлаж, хүч түрэх гэж оролдож байна. нээг их сайн зүйлд ч хүргэхгүй дээ, харж л байя
2014-03-17
456+654:
энэ орос өвгөнийхөөр бол евразийн ихэнх нутаг монголынх гэж бас болно. ер нь бол иймэрхүү маягаар асуудлыг шийдэх гэвэл энэ дэлхийд эх захгүй хэрүүл, дайн дажин үймээн самуун гарна. оросууд тэнэг үг хэлээрээ асуудлыг муйхарлаж, хүч түрэх гэж оролдож байна. нээг их сайн зүйлд ч хүргэхгүй дээ, харж л байя
2014-03-17
fdghb:
baigali nuuraa orsuudaas aviiyaa
2014-03-17
mongol hun:
baigali nuuraa orsuudaas aviiyaa
2014-03-17
toimch:
krimd urgasan mongol alim zarna. utas
2014-03-17
mongol:
usa avgai shig yum bolgond oroltson heruul shuugian degdeehees uur yum chadahgui, europe ch yalgaagui, harin oros boditoor nuudel hiij baina, usa, europe, nub hudlaa chalchihaas hetrehgui yumnuud shde unen chanartaa bol
2014-03-17
монгол:
дурак иванууд даварч байна. хандыг нь хага дарах хэрэгтэй.
2014-03-17
irgen:
putin shig khuchtei eronkhiilogch delkhiid khovor baina. obama buuj ogch baina. barak obamagiin shou togsgol bolj baina
2014-03-17
hohool :
teneg hohooluud galaar togloj bj gazar nutgaa aldaad zogsohgyi uym uym bolj medne dee manaihand ch surganjtai zyil bolj baina
2014-03-17
lutbat:
orosiin bogsiig doloogchid mongold yneheer ih yum
2014-03-17
зочин:
оросын гадаад харилцааны сайдын хэлж байгаа үгэнд украйныг бие даасан тусгаар тогтносон улс гэж үзэж хүндэтгэж байгаа шинж өчүүхэн ч алга. оросууд хүсвэл украинд юу ч хийж болно. дэлхий дуугүй хараад л байж байх ёстой гэж тэр шууд хэлж байна. энэ асуудал крымээр зогсохгүй юм байна. одоо кремлийн хатгаасаар харьков, донецк, днепропетровск, одесс, кривойрог гээд зүүн украйны бүх том хотуудад оросууд тогтворгүй байдал үүсгэх болно. аль хэдийн эхэлчихсэн байгаа. улмаар оросууд орос иргэдийн амь нас эрүүл мэнд эрх ашгийг хамгаалах нэрийдлээр зүүн украйнд цэргээ оруулна. энэ ч харин халуухан тоглоом эхэлж байна гэсэн үг дээ.
2014-03-17
монгол:
хүчтэй ухаалаг төрийн тэргүүнийг бас тийм ард түмэн төрүүлдэг юм байна.
2014-03-17
хүчний тэнцвэр:
их санаж, америктай зиндаархах санаатай монголчуудад хэлэхэд, араамандаа жаажигнацгаа
2014-03-17
зочин:
оросууд их гүрний дээрэнгүй үзлээ гаргаж байна.
2014-03-17
өбхабых:
оросыг дэмжиж байна.
2014-03-17
монгол:
крым монголынх
2014-03-17
irgen :
orosiig demjij bn. amerik harin oroltsoh heregguidee ene asuudald.
2014-03-17
teneguuded:
naad krim chin oros ukrain ali aliniikh n bish maluudaa. naadakh chin manai mongol tsysnii tatariin gazar nytag
2014-03-17
zaluu:
ene sergei lavrov jinhene leader hun baina, manai elbegee baisan bol yaj doldoidoj baigaa bol ardchilal erh chuluu ntr geel..
2014-03-17
уул шугамандээ:
уул шугамандаа түүхэн үнэн нь энэ л байна оросынх
2014-03-17