Ургамал ашигласны төлбөрийг хэрхэн тооцохыг зохицуулжээ
2011-01-14

Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэр томъёоны тодорхойлолтуудыг нэмсэн бөгөөд “байгалийн ургамал”, “байгалийн ургамлын нөөц”,”ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”, “харь ургамал” гэдгийг хэрхэн ойлгохыг нарийвчлан томьёолжээ.

Мөн ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээг хэрхэн тогтоох талаар ч нарийн тусгасан гэж байна. Түүнчлэн Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар нэн ховор, ховор, элбэг ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлт, эдийн засгийн үнэлгээний хувийг дээрх хуулиар тогтоосон аж.

Shuud.mn
Сонин хачин