“Mock trial”-ийг Монголын Хуульчдын холбоо зохион байгуулна
2014-03-19

 

Хууль зүйн их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохиодог “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг энэ жилээс эхлэн Монголын Хуульчдын холбооноос  зохион явуулахаар болжээ. Энэ удаагийн “Mock Trial”-ийг иргэний, эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн гэсэн хоёр төрлөөр ирэх дөрөвдүгээр сарын 5, 6-нд зохион байгуулах юм байна.

сма

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн мэтгэлцээний дүрмийн дагуу явагдах мэтгэлцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулах их сургууль, ИЗИС, “Орхон”, “Билиг”, “Отгонтэнгэр”, “Улаанбаатар” зэрэг есөн сургуулийн 18 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн гэнэ. Өчигдөр тус тэмцээний нэгдүгээр техникийн зөвлөгөөн болж мэтгэлцээний дүрмээ батлан, мандатын хураамжийн хэмжээг тогтов. Тус зөвлөгөөнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, Шүүгчдийн хорооны дарга Ц.Цогт болон тэмцээнд өрсөлдөх багийн удирдагч багш, ахлагч нарын төлөөлөл оролцлоо. Хоёрдугаар техникийн зөвлөгөөн энэ сарын 28-нд болж, оролцогч багуудад мандат олгож, битүүмжилсэн кейсийг задлах юм байна.

мх

Шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэг, маргаан дээр ажиллуулан шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтанд дүн шинжилгээ хийлгэх төдийгүй өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэрэг мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зорилготой ажээ.

ьл

Дашрамд дуулгахад, “Mock Trial” нь эрүүгийн, иргэний, захиргааны гэсэн гурван төрлөөр явагддаг байсан ч энэ жил Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээнийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд зохион явуулах юм байна.

то

П.Наран

Shuud.mn
Сонин хачин