Эрүүл байхын алтан гурвалжин бол Идэвхитэй хөдөлгөөн, Эрүүл зөв хооллолт, Сайн унтаж амрах юм
2014-03-24

Израйл улс дахь спортын эрүүл мэндийн төвийг үндэслэгч,  спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан, чадварлаг мэргэжилтэн Доктор Яаром танд эрүүл амьдрахад туслах  энгийн нэгэн жорыг  танилцуулж байна. Тэрээр Израйл  улс дахь Рехаб, Ортопедикс болон спортын эм эмчилгээний хамгийн том Медикс зэрэг компаниудын эрүүл мэнд хариуцсан захиралын албан тушаалтай. Тэрээр мөн Хербалайф компаний хүнс тэжээлийн зөвлөх багийн гишүүнээр ажилладаг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.  

6

Та мэргэжлийн спортын анагаах ухааны чиглэлийн хүний хувьд HERBALIFE бүтээгдэхүүн  тамирчдад хэрхэн нөлөөлөх ямар үр дүн авчрах талаар хэлж өгөөч?

HERBALIFE компани нь өөрийн бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшиний тамирчидаас жирийн спортоор идэвхитэй хичээллэгчид хүртэл хэрэглэж болохоор үйлдвэрлэдэг. Мэргэжлийн тамирчдад зориулан тусгай системтэйгээр хэрэглэдэг цуврал бүтээгдэхүүн гаргаад 3 жил болж байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг Herbalife24 гэдэг. Мөн жирийн идэвхитэй спортоор хичээллэдэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүдийг ч гаргадаг бөгөөд тэдгээр нь хүний биед шаардлагатай амин дэм, уургийг нэмэлтээр нөхөж өгдөг. Жишээ нь: Би сүүлийн 20 жил талбайн теннисний багийн эмчээр ажиллаж байгаа. Манай тамирчид HERBALIFE-ийн жирийн спортоор идэвхитэй хичээллэдэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Саяхан манай баг Японд болсон “Davis Cup” тэмцээнд оролцож байх үед Японы тамирчид HERBALIFE бүтээгдэхүүнийг сонирхоод хэрэглэж үзсэн. Түүнээс хойш Японы тамирчид HERBALIFE бүтээгдэхүүнийг их түгээмэл хэрэглэдэг болсон байна лээ.

6

Тамирчид болон жирийн хүмүүс ч гэсэн жингээ хасах, нэмэх хүсэлтэй байдаг.  Энэ тал дээр HERBALIFE бүтээгдэхүүн  хэрхэн зохицох вэ?

Яг таны асууж буй асуудлыг шийдвэрлэх нь Хербалайфын бүтээгдэхүүний нэг зорилго юм. Та жингээ хаях бол жин нэмэх хоёрын аль ч шалтгаанаар хэрэглэж болно. Бусад бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй тул та ямар ч тохиолдолд хэрэглээд үзэхэд алдах зүйлгүй. Учир нь та өөртөө хамгийн нийцэх бүтээгдэхүүнийг сонгох боломжтой. Хербалайф АНУ, Герман, Өмнөд Солонгос, ОХУ улсад 4 клиникийн судалгаа явуулсан. Энэхүү судалгааны туршилтаар Формула 1, Формула 3 зэрэг бүтээгдэхүүнүүд нь жирийн илчлэг багатай хоолны дэглэмийг бодвол жин хасах, биеийг галбиржуулах тал дээр илүү үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан.

6

Мэргэжлийн хүний хувьд Монголын тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Би Монголын спортын салбарыг хөгжиж буй салбар гэж ойлгож байгаа. Мөн Дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж байгаа бөх, буудлага гэх мэт спортын төрлүүд ч бий гэж сонссон. Спортын хөгжил маань дан ганц тамирчдаас шалтгаалдаггүй, төрийн бодлого болон идвхитэй амьдрал хэвшүүлсэн хүмүүс нийгэмд их байж тэр салбар хөгжиж, амжилт гаргах олон олон тамирчдын суурь болж өгдөг. Ер нь бол эрүүл мэндийн гурвалжин гэж байдаг /Монголоор бол тулгын 3 чулуу/.

  1. Идэвхитэй хөдөлгөөн
  2. Эрүүл зөв хооллолт
  3. Сайн унтаж амрах гэсэн байна.

66

Эдгээр хүчин зүйлүүдийг амьдралдаа хэр хэрэгжүүлж хэвшүүлснээс тэр хүний хэр урт наслах нь тодорхойлогддог. Миний судалж үзсэнээр Монголчуудын дундаж наслалт эрэгтэйчүүд 64, эмэгтэйчүүд 72, хүн амынх нь 46 хувь нь илүүдэл жинтэй. /энэ нь дэлхийн түвшинтэй хаьцуулахад дундаж үзүүлэлт/ нас баралтын шалтгааны

  1. Цус харвалт /энэ нь илүүдэл жин хөдөлгөөн дутагдсанаас болдог/
  2. Элэгний хорт хавдар
  3. Зүрхний өвчлөл  байдаг гэсэн судалгааг үзсэн

6

Харин эндээс гайхмаар хачирхалтай зүйл нь Монгол, ялангуяа УБ хот агаарын бохирдол маш ихтэй мөртлөө үүнээс үүдэлтэй өвчлөлтийн нас баралт 10-т орсон байх жишээтэй. Гэхдээ бидэнд нас баралтын эхний 3 өвчний 2-оос нь урьдчилан сэргийлэх 100 хувь боломж байгаа. Энэ нь түрүүнд хэлсэнчлэн эрүүл мэндийн гурвалжин буюу идэвхитэй хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, сайн унтаж амрах гэсэн энэ 3 зүйлийг амьдралдаа хэвшүүлж чадвал урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Монголчуудын хувьд гэвэл өөх тос ихтэй буюу хүнд хоол хүнс их хэрэглэдэг. Авах ёстой амин дэмүүдээ тэр болгон авч чаддаггүй. Тийм болохоор эрүүл мэндийн гурвалжингийн зарчим дээрээ нэмэлтээр нөхөх үйлчилгээтэй бүтээгдэүүнийг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн бас эрүүл идэвхитэй амьдрах орчинг бүрдүүлэхэд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Олон улсад энэ талын олон олон амжилттай жишээнүүд их гарч байгаа. Үнэн хэрэгтээ энэ тал дээр ямар нэгэн бодлого байхгүйгээс тийм их зардал гаргах шаардлагагүй зүйл дээр маш их зардал гаргаж байна. Тиймээс эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг бол хамгийн шилдэг үнэгүй эм гэж одоо дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Жишээ нь: хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдарыг эрүүл, идэвхитэй амьдарснаар 50 хувь бууруулж байна.

5

Монголчуудын талаар та маш сайн судалсан байна. Тэгвэл Монголчуудад амьдралын зөв хэвшилтэй болоход HERBALIFE-ийн бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлөх вэ?

Хүн амыг залуу, хөгшин гэж 2 бүлэгт хуваан авч үздэг. Залуучуудын хувьд гэвэл харьцангуй амьдралын идэвхи хөдөлгөөн сайтай байдаг. Гэхдээ тухайн орны онцлогоос хамааран янз янз байдаг. Жишээ нь монгол гэхэд замын түгжрэл ихтэй учраас өглөө эрт цайгүй гараад өдөр нь гэнэт их юм иддэг. Ингэснээр биеийн зохицолдолгоо алдагдаж илүүдэл жинтэй болох суурь тавигддаг. Хербалайфын Формула 1 нь өглөөний хоолонд хамгийн зөв сонголт юм. Энэ нь 17 грамм уураг, 20 гаруй нэр төрлийн витамин, минералийг өөртөө агуулсан хэрнээ ердөө шилэн аяганд багтах тэнцвэржүүлсэн хоол юм. 2 минутын хугацаанд бэлэн болдог. Хөгшчүүлийн хувьд гэвэл /Монголчууд дээрээ л яръя/ их хүнд хоол иддэг, өөх тостой ч юмуу, мөн олон төрлийн амин дэмээр баялаг хоол бага иддэг, хөдөлгөөн бага хийдэг. Ингэснээр биед хуримтлал үүсч таргалах гол шалтгаан болдог. Тиймээс амьдралынхаа хэв маягийг жаахан өөрчлөөд эрүүл мэндийн гурвалжинг амьдралдаа хэвшүүлж нэмэлтээр бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү хурдан үр дүнд хүрнэ. Хүмүүс насаа дагаад таргалж байна гэж боддог. Энэ нь маш буруу ойлголт. Өөрчлөлтгүйгээр шинэчлэлт гэж байхгүй /ялангуяа амьдралын хэв маягаа/. Ихэнх орнуудын жишээг харж байхад нэгэн хэвийн амьдралын буруу хэв маягаасаа болоод таргалалт илүүдэл жин өвчлөлтийг өөртөө бий болгосон байдаг. Амьдрал таныг хянах биш та амьдралыг хянах ёстой.

6

Тэгээд энэ бүхнийг амьдралдаа хэвшүүлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Энэ талаар таны бодол?

Санал нийлж байна. Эрүүл мэндийн боловсролыг бүр бага ангиас нь системтэйгээр өгөх шаардлагатай. Бас бид бие биендээ эрүүл мэндийн боловсролыг мэдээлэл болгон үргэлж солилцож байж эрүүл байж чадна. Тэгэхгүй бол энэ их завгүй хөдөлмөрлөснийхээ үр шимийг хүртэж чадахгүй шүү дээ. Ойлгож байна гэдэг бол эхний алхам. Хамгийн гол нь хэрэгжүүлж хэвшил болгох нь л хамгийн чухал алхам. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин