Мишель Обама: Хятад бол диваажин
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өнгөрсөн баасан гаригаас Хятад улсад долоо хоногийн айлчлал хийж буй. Тэрбээр тус улсын тэргүүн хатагтай Пэн Люпантай хятадын түүхийн дурсгалт газруудтай танилцаж өөрсдийн байр сууриа солилцож байгаа билээ.
a
Мишель Обама өнөөдөр Бээжингийн их сургуулийн оюутан залуустай уулзаж, Хятад АНУ-ын түүх соёлийн талаар 20 минутын лекц уншиж, сонирхуулсан байна. Тэрбээр, лекцийн төгсгөлд “Хятад бол диваажин юм. Хятадад амьдарч, ажиллаж буй бүх хүмүүсийн харц дулаахан, аз жаргалтай харагдаж байна. Би энэ харцуудыг АНУ-ын иргэдээс тийм ч их харж байгаагүй.
s
Нэг зүйлийг хэлэхэд миний том охин Малила Обама ирэх жил амьдралынхаа хамгийн том алхамаа хийж, коллежид орно. Хэдий том охин минь Харвардын их сургуульд орох хүсэлтэй байгааг нөхөр бид хоёр хүндэтгэж байгаа ч гэсэн, энэ айлчлалын үеэр охин минь Хятадад суралцаж, шинэ орчинд амьдрахыг хүсч буйгаа надад хэлсэн. Би маш их баяртай байна. Бид АНУ-д буцаж очоод энэ талаар нухацтай ярилцах болно” гэжээ.
s
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ