Украин Крымтэй залгаа хилээ хаав
Украины шинэ Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк өнөөдрөөс эхлэн Крымтэй залгаа хилээ хааж, Крымийн иргэдийг Украинд хэсэг хугацаанд нэвтрэхийг хориглосон тухай “Ukraine agency”-ээр мэдээллээ. Крымийн удирдлагуудын хэлж буйгаар “Украины энэхүү шийдвэрийн улмаас Крымийг орхино гарч буй тус улсын армийн цэргүүд хил нэвтрэх боломжгүй боллоо. Өнгөрсөн 17-ны өдрөөс эхлэн Крым дэх цэргийн баазад байрлаж байсан Украины армийн 18 мянган алба хаагчаас 2500 гаруй цэрэг эх орондоо буцаж, 80 хувь нь өнөөг хүртэл Крымийн газар нутагт байрласаар байгаа нь аюултай нөхцөл байдал бүрдүүлж байна” хэмээжээ.
Крымийн холбооны дүүргийн захиргаанаас “Украины шинэ Засгийн газрын шийдвэрийн улмаас тус улсын цэргийн алба хаагчид Крымд байрласан хэвээр л байна. Ямар санаатайгаар Украины цэргийн эхний ээлж гарч дуусаагүй байхад хилээ хаасныг ойлгохгүй байна. Украин Крым, ОХУ-ын эрх баригчдыг буруутгаж, хурцадмал байдал үүсгэв. Бид энэ байдлыг цэгцлэхийн тулд Оросоос тусламж авч Украинд хариуг нь барих болно” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ