Украин, Крымийн асуудлаар “G7”-ийнхан уулзаж байна
ОХУ-ын удирдлагууд Крымийг хүчээр их газартаа нэгтгэсэн гэх асуудлаар G7 буюу “Их долоо”-гийн орнуудын зөвлөл хэлэлцэж эхэлсэн тухай ВВС агентлаг мэдээллээ. Одоогийн хэлэлцээрт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ оролцож, байр сууриа илэрхийлж байгаа аж.
Оросууд Крым дэх Украины 189 цэргийн баазыг эзэлсэний дараа “НАТО”-гийн цэргийн Ерөнхий командлагч хуучин Зөвлөлтийн орнуудын аюулгүй байдалд заналхийлж буйг нь сануулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч илгээхээ мэдэгдсэн байна.
Энэхүү уулзалтад Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Андрей Парубий “ОХУ-ын Ерөнхийлөгчийн гол зорилго Крым биш Украиныг бүхэлд нь эзлэх явдал” хэмээн хэлж, Украин улс “G7” багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатоли Антонов “Оросын зэвсэгт хүчин хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлэх гэнэтийн дайралт хийхгүй” гэж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Крым Орост нэгтсэний дараа Украины нэг офицер алагдаж, хоёр цэрэг шархадсан юм.
аааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ