Хүнд даацын автомашинаар зорчихыг хориглоно
2014-03-26

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, 10 сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлт, хөлдөлтийн улмаас автозам эвдрэхэд эмзэг болсон байдаг. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 сарын 21-ний 191 тоот захирамжийн хүрээнд нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, 3 тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхгүй байхаар захирамжилсан.

Иймд тус захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглож байгааг Нийслэлийн Автозамын газраас анхааруулж байна.

.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
teneg :
baishingaa tom mashinguigeer yaj barih bolj bnaa
2014-03-27
жолооч:
хүнд даацын автомашиныг хотын замаар зорчихыг хориглоно гэдэг нь хөдөө орон нутагт явна гэсэн үг мөн үү. яг хот дотор л хориглоно биздээ.
2014-03-26