Гадна тохижилтоо хийгээгүй байгууллагуудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ
2014-03-26

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа албан газар,  аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшилд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж, тохижуулалт хийж, цэвэрлэх үүрэгтэй байдаг.

Гэтэл энэ үүргээ биелүүлж байгаа байгууллага цөөхөн байдаг. Тиймээс Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирлын тушаалаар ААНБ-уудад хугацаатай мэдэгдлийг өгчээ. Уг мэдэгдэлд, “Аливаа иргэн, ААНБ-ууд өөрсдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, цэвэрлэгээг тогтмолжуулах, эзэмшил талбайдаа ногоон байгууламж байгуулж, арчилгаа, цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийж гүйцэтгэх үүрэгтэй. Мөн өвлийн улиралд цас , мөсийг тухай бүр арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллах үүрэгтэйг НИТХ-н 61-р тогтоолоор заасан байдаг. Тиймээс нийгмийн үүргээ гүйцэтгээгүй ААНБ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна”  гэжээ.

Түүнчлэн иргэд гадна тохижилтын ажлаа хийхгүй байгаа байгууллагын гаднах орчны зургийг нь авч баталгаажуулаад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд мэдэгдэх боломжтой юм.

.

Ж.Мөнхзул

Shuud.mn
Сонин хачин
ub-iin irgen:
маш зөв шийдвэр байна. ялангуяа хотын төвд орон сууцны 1-р давхрыг худалдаж аваад дураараа өөрчилж дурын бизнес эрхэлдэг бурангуй явдлыг хэн хянаж зохицуулж байх ёстой юм болоо? сүхбаатар дүүргийн 1-р хороо, баянгол зочид буудлын хавийн оршин суугчид тал талаасаа дайралтанд өртөөд тун тав тухгүй амьдарч байна. тэнд байгаа 24-р байрны урд талд 50 м хүрэхгүй зайнд 16 давхар тас хар барилга бариад нар үзэх эрхээ бүрмөсөн алдав.тус байрны 1-р орцонд одоо хоолны газар үйл ажиллагаагаа эхлээд байна. 25-р байрнаас сунгаж татаад хоолны газар , бас юу нь үл мэдэгдэх газар омнох жижигхэн талбайгаа цэвэрлэх нь бүү хэл явган хүнд 50 см зам үлдээж довжоогоо хийгээд байгаа. явган хүний замын боржуурыг эвдэл хаячихаад засахгүй 6 жил болж байна. орчинд нь нэл тамхины иш, хог цаас 24/7 хөглөрч байдаг, хэн ч анхаардаггүй. уг нь бидний амьдарч ирсэн хотын энэ хэсэг цэлийсэн талбайтай цэвэрхэн тохилог орчин байж, түүгээрээ ч үнэ цэнтэй, оршин суугчид бидний бахархал болсон газар байсан юмсан. одоо бид яах вэ? хотын төвд амьдарч байгаа бид ингээд мөнгөтэй, хар амиа бодсон хүмүүсийн золиос болсоор байгаад нас дуусах юм гэж үү? хэн бидэнд туслах вэ?
2014-03-26
silver wood:
alban baiguullaga aj ahuin negj,huvi hund buh turliin mod but,suug bolon zuleg tarij urguulj ugnu.mun zahialagchiin huselteer helberjuulsen goyoliin but suug tarina.ta buhend olon jiliin turshlagatai "silver wood"company uilchleh bolno.utas:99079944
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
гоёсамбуу:
нарантуулын арын * *ыг сайхансамбуу хариуцах ёстой. зөвшөөрөл цуцлана гэхээр олон хүний амьдрал гээд хэдэн түрээслэгч нараа турхирчаад суудаг байдлыг яах вэ
2014-03-26
zochin:
zub zub .iim gazaruud zunduu baigaa tednuu zuragiig abaad hayagtai ny yabuulaad baibal hamgiin sain shahalt bolno. bur tu*a tsahim hayagtai bol medeeleliig hurdan tugeej bolmoor.
2014-03-26
bi bi:
орчноо цэвэрлэдэггүй бохир нь халисан сөх өө яах вэ
2014-03-26