Крымийг АНУ-ын тусламжтай эргүүлэн авна
Укрианы экс Ерөнхий сайд Юлия Тимошенко өчигдөр “Крымийг АНУ-ын тусламжтай буцааж авахаар болсон” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тэрбээр, “ОХУ-ын дарангуйллыг сулруулж Украин, АНУ хоёр хамтран цохилт өгөх болно. Энэ бүх ажиллагааны дараа Крымийг Украинд нэгтгэх учиртай. Бид их бэлдэж байгаа. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсеный Яценьюк, энэ асуудлаар Барак Обаматай уулзаж туслалцаа авахаар болсон. Обама долоо хоногийн хугацаатай Италид айлчлалж байгаа учир энэ асуудлыг хэсэг хугацаанд хойшлуулахаар болсон” гэжээ.
6
Оросын төрийн Думаас дээрх мэдэгдэлтэй холбогдуулж “ОХУ хууль ёс буюу бүх нийтийн санал асуулгаар Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн. Тимошенкогийн дээрх мэдэгдэл өдөөн хатгасан үйлдэл боллоо” хэмээн буруутгасан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ