“Spice Girls” хамтлагаасаа Викториаг хаслаа
2014-03-28

Таван охины бүрэлдэхүүнтэй анх гарч ирсэн Их Британий “Spice Girls” хамтлаг 18 жилийн дараа дахин уран бүтээлээ хийхээр болжээ. Гэхдээ энэ удаад Викториа Бэкхамыг хамтлагаас албан ёсоор хасч, цаашид дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвихаар болсон аж. Хамтлагийн ахлагч Эмма энэ талаар “Викториа дуулахаас илүү хувцас оёхыг илүүд үзэж байгаа. Бид түүний сонголтыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч харамсалтай байна. Тэгэхдээ бид тав үргэлж найзууд байх болно. Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье” гэжээ.

“Spice Girls” хамтлаг АНУ-ын “Cool As You” продакшнтай таван жилийн гэрээ байгуулжээ. Таван жилийн хугацаанд хоёр тоглолт 12 клип хийхээр төлөвлөсөн аж. Сонирхуулахад, загвар зохион бүтээгч Викториа Бэкхам хоёр клипинд нь хамтран ажиллаж, хувцсыг нь урлахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
123456:
hasah u baihav dee! victoria 5 huuhed gargachaad duulaad bhiig huseegui biz. uldsen 4 ni duulaya gee biz keke teneg teneg garchig oghiim daa lol
2014-03-29
kkkkkkkk:
jun muuhai garchigladag jum setguulch guai ,arai mongolchuud bish bolohoor uchir baidlaa oilgolzdog humuus bna sh dee
2014-03-28