Росио Медина: “Хербалайф” бол хоолны дэглэм биш, эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил юм
“Хербалайф” компанийн Хоол тэжээлийн боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Росио Медина саяхан Монголд ирж, “Хербалайф”-ын Монгол дахь салбарын дистрибьютерүүдэд сургалт хийсэн юм. Доктор Росио хоол тэжээл, хэт таргалалтын талаар мэргэшсэн нэгэн бөгөөд хоол тэжээл болон эрүүл мэндийн салбар дахь тэргүүний экспертүүдээс бүрдсэн “Хербалайфын” хоол тэжээлийн зөвлөлийг удирддаг аж. Түүнтэй уулзаж ярилцлаа.
6
-“Хербалайф” компани Монголд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Манай улсад бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхээс өмнө хэрэглэгчдийн онцлог талаас нь судалсан болов уу?
Р.М: Бид одоогоор дэлхийн 90 гаруй орны зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрт судлаачдыг ажиллуулдаг. Одоо ч гэсэн дэлхийн хэд хэдэн оронд судалгаа, шинжилгээ хийж байна. Хүний биед шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулсан, чанартай сайн хоол тэжээлээр хүн ардаа хангах асуудал аль ч улс оронд тулгамдаад байгаа учир энэ нь дэлхийн хэмжээний асуудал болсон. Бид шинэ зах зээлд, улс оронд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхдээ хүмүүст зөвхөн жингээ хаяхад нь туслах бус, дээр өгүүлсэн шиг чанартай сайн хоол тэжээл хэрэглүүлэхийг хүсдэг. Дэлхий дээрх хүн бүрт ийм шаардлага байдаг ч одоо хэрэглэж буй хоол хүнснээсээ үүнийг авч чадахгүй байна. Ийм ч учраас бид дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа энэ зүйлийн шийдэл нь манай бүтээгдэхүүнүүд гэж үзэж байгаа юм.
7
-Монголчууд ихэвчлэн турах гэж, мөн эрүүлжих гэж “Хербалайф”-ын бүтээгдэхүүнийг сонгодог. Мөн сүүлийн үед, эрүүл зөв амьдралын хэмнэлийг илүүд үзэх хүмүүс олон болсон?
Р.М: Монголчуудын 50 хувь нь илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байна гэсэн судалгаа харсан. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Зөвхөн энд гэлтгүй олон оронд, ялангуяа АНУ, Мексикт хэт таргалалттай хүмүүс маш олон байна. Бид энэ тоог бууруулахын тулд бүх талаар хичээж байгаа. АНУ-д өчнөөн сая долларын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэвч эсрэгээрээ нэмэгдсээр л байна. Илүүдэл жингээсээ салах, хэт таргалалтыг эмчлэх нь хялбар биш. Статистик тоо мэдээллээс харахад одоо идэж байгаа хоол хүнсээрээ бид шаардлагатай шим тэжээл авч чадахгүй байна. Хүмүүс ихэнх цагийг гэрээсээ гадуур, ажил дээрээ өнгөрүүлж маш завгүй байдаг болсон. Гэртээ хоол бэлтгэж чаддаггүй, хүүхдүүддээ ч эрүүл өглөөний хоол бэлтгэж өгч амждаггүй. Тийм болохоор бидэнд хоол тэжээлээ илүү хялбараар авч болох хэрэгсэл шаардлагатай байгаа юм. Түргэн хугацаанд бэлтгэхийн тулд, мөн өөрт шаардлагатай амин дэм, шим тэжээл авч чадаж байгаадаа итгэлтэй байхын тулд мөн гэр бүлээ эрүүл хоол хүнсээр хангахын тулд “Хербалайф” бидэнд хэрэгтэй. Жин хасах нь мэдээж чухал, гэхдээ зөв зохистойгоор хасах ёстой. Өөх тосныхоо жинг хассан ч булчингийн массаа авч үлдэх нь чухал. Долоо хоногт таван килограмм хасна гэж хичээх нь сайн зүйл биш юм. Зарим хүн жингээ хасах гээд идэхээ больдог. Энэ нь эрүүл биш арга. Ийм аргаар хассан жингээ тэд хэсэг хугацааны дараа буцаад олоод авдаг. Тийм болохоор өмнөө тавьж буй зорилгоо бодитой байлгах хэрэгтэй, долоо хоногт, сард хэдэн килограмм хасаж чадах вэ, удаан боловч эрүүл маягаар хасах уу. Бид үүнийг санал болгож байна. Бүр их илүүдэл жинтэй хүмүүст өдөрт идэх хоолныхоо хоёрыг нь манай бүтээгдэхүүнээр орлуулаарай гэж зөвлөмөөр байна. Өглөөний цай, оройн хоол хоёрыг ч юм уу. Тэгэхээр хүн өдөрт хоёр удаа хоол орлуулах бүтээгдэхүүн, нэг удаа ердийн хоол иднэ гэсэн үг.
7
-“Хербалайф”-ынбүтээгдэхүүнүүд хүний биед ямар ашиг тустай вэ?
Р.М: Бид хүний биед шаардлагатай бүх шим тэжээлийг агуулсан маш олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Хүний бие махбодод микро шим тэжээл гэх уураг, өөх тос, нүүрс хүчил шаардагддаг. Микро шим тэжээлийг витамин, эрдэс бодис, эслэг хэлбэрээр авдаг. Манай бүх бүтээгдэхүүнд эдгээр шим тэжээл агуулагддаг. Хүмүүс өдөр маш сайн хооллож, тухайн өдрийнхөө аль нэг хоолыг манай шейкээр эсвэл бүтээгдэхүүний нэгээр орлуулах боломжтой. Манай Формула 1 хоолыг орлуулах бүтээгдэхүүн бөгөөд хоолонд буюу жишээ нь өглөөний цайнд шаардагдах бүх шим тэжээлийг агуулдаг. Бид бүтээгдэхүүнүүдээ бүлэг болгон хуваасан. Жишээ нь хөдөлгөөн ихтэй, идэвхитэй амьдралын хэв маягтай хүмүүст зориулсан, эсвэл эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд тустай, эрчүүдэд, дасгал хөдөлгөөн хийх хүсэлтэй хүмүүст зориулсан гэх мэт. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ та авах шим тэжээлээ өөрт тохируулан өөрчлөх боломжтой. Хэрэв та өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг бол мөн та над шиг 40 гаруй настай бол танд илүү их уураг, кальци хэрэгтэй. Дасгал хийхийн тулд мөн илүү эрч хүчтэй байхын тулд нүүрс ус хэрэг болно.
7
-Монголчууд мах их иддэг. Энэ нь таргалах гол үндэслэл гэж та бодож байна уу?
Р.М: Асуудал маханд биш харин түүнд агуулагддаг өөх, тосонд байгаа юм. Мөн идэж буй махны хэмжээнд байгаа юм. Миний ойлгосноор монголчууд өглөөний цайндаа ч мах хэрэглэдэг. Энэ бол бидний хувьд, Америкт их сонин зүйл. Миний нөхөр маханд маш дуртай. Энэ нь тийм муу зүйл биш л дээ. Гэхдээ бид хэрэглэж байгаа махныхаа хэмжээг багасгах хэрэгтэй. Өдөрт идэх гурван хоолны нэгэнд нь өөх тосгүй үхрийн мах, гахай, тахианы мах идэж, өглөөний цайндаа шэйк ууж болно. Энэ нь өглөө мах идэхгүй байх нэг боломж юм. Манай шэйкэнд уураг ихээр агуулагддаг. Өглөө шэйк ууснаар эрч хүч мэдэрч, гурваас дөрвөн цаг өлсөхгүй байж чадна. Нөгөө талдаа та өөрт хэрэгтэй амин дэм, нүүрс ус, шим тэжээл, эслэг авна.
7
-“Хербалайф”-ын бүтээгдэхүүнүүд амт, ашиг тусын хувьд бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээс ямар онцлог ялгаатай вэ?
Р.М: Тийм ээ, энэ үнэн. Таны өмнө салат эсвэл гоймонтой хоол байхад махтай, гоймонтой хоолыг сонгох нь лав. Дээр нь нэмж амт оруулагч шүүс хийхгүй л бол салат тийм ч гоё амтагддаггүй. Жингээ хаяхаар хичээж байгаа үед анхаарах нэг зүйл байдаг. Бид бүтээгдэхүүнүүддээ гоё амт оруулах гэж бүх талаар хичээдэг. Манайд олон төрлийн, өөр өөр амттай шэйк бий. Монголд таван өөр шэйк байна. АНУ-д 9-10 өөр амттай шэйк байдаг. Шоколадан хөнгөн зуушнууд бас бий. Маш амттай. Бид амтыг нь байнга гоё, сайхан байлгах гэж хичээдэг. Энэ их чухал. Жин хасах хөтөлбөр мөрдөж эхэлж байхад хоёр зүйлийг санах хэрэгтэй. Нэг нь өлсгөлөн байхгүй байх. Нөгөөх нь амт юм. Үүнийг бид бүтээгдэхүүнээрээ шийддэг. Өлсөхгүйгээр мөрдөж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой. Учир нь манай бүтээгдэхүүн уураг агуулагддаг учраас өлсөхгүй, бас танд шаардлагатай бүх амин дэм, эрдэс бодис агуулдаг. Бас амт нь их гоё. Шэйкийг тослоггүй сүүнд найруулж эсвэл жимстэй хольж идэхийг зөвлөдөг. Энэ маягаар та өдөр бүр өөр өөр амт мэдрэх боломжтой. Жишээлбэл би ванильтайг нь сонгодог. Энэ нь миний дуртай төрөл. Заримдаа шэйкэндээ гүзээлзгэнэ, бас гадил хийдэг. Заримдаа энгийн сүүнд хутгаж иддэг. Би хэзээ ч уйддаггүй. Бараг зургаан жил ууж байна. Миний нөхөр хэдийгээр маханд дуртай ч гэлээ зургаан жилийн турш шэйк ууж байна. Үүндээ ч дуртай. Өөрт нь шийтгэл юм шиг санагддаггүй. Хүүхдүүд бас их дуртай байдаг. Яагаад гэвэл их гоё амттай. Ойрын хугацаанд хэрэглэж үзээрэй гэж хэлмээр байна.
7
-“Хербалайф”-ын бүтээгдэхүүнийг хүүхэд хэрэглэх боломжтой юу?
Р.М: Хүүхдүүд бас нэлээд тарган болж байгаа. Америкт чихрийн шижин өвчтэй, хэт өндөр цусны даралттай, үе мөчний өвчтэй хүүхдүүд олширсон. Уг нь насанд хүрэгчид ийм өвчнөөр өвчилдөг байсан. Тийм болохоор бид хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. “Хербалайф” бол мэргэжлийн компани. Бид хууль эрх зүйн хүрээнд ажилладаг. Аль нэг улс орны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ хуулийн байгууллагын холбогдох зөвшөөрлүүдийг авч байж хүүхдүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Одоогоор ийм бүтээгдэхүүнээ Монголд оруулж ирээгүй байна. Холбогдох зөвшөөрөл, бичиг цаас бүрдүүлэхэд бага зэргийн хугацаа хэрэгтэй байх. Бид Формула 1 –ийг хүүхдүүдэд санал болгож байна. 14 наснаас эхлээд ууж болно.
6
-Хүүхнүүд ямар нэгэн дэглэм барьж, жингээ хассан хойноо дэглэмээ хаячихаар эргээд таргалдаг. Танай бүтээгдэхүүн үүнд ямар нөлөө үзүүлэх вэ?
Р.М: Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд тавьсан зорилгодоо хүрсэн үедээ, хүссэн жингээ хассаны дараа тэр жингээ насан туршдаа барьж чаддагийг судалгаа харуулсан. Би Лос Анжелес рүү нүүхээсээ өмнө эмнэлэгт ажилладаг байлаа. Жингээ хасах гэсэн өвчтөнүүдийн маань нэлээд нь хассан хэмжээний жингээ буцаад нэмчихээд ирдэг. Тэд амьдралынхаа туршид жин хасаад л, нэмээд л байдаг. Харин “Хербалайф”-ын бүтээгдэхүүн хэрэглэснээр хүмүүс хассан жингээ дахин нэмдэггүй, жингээ удаан хугацааны турш барьж байгаа нь тогтоогдсон. Жингээ хасчихаад дахиад нэмдэг хүмүүс хоолны дэглэм барьдаг. Өөр байдлаар хоол идэж жингээ хасчихаад дахиад л өмнө иддэг байсан шигээ идэж эхлэнгүүт жин нэмдэг. “Хербалайф” бол хоолны дэглэм биш. Энэ бол эрүүл хоол, эрүүл амьдралын хэв маягийн эрүүл дадал зуршил юм. Өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгох ёстой зүйлийн нэг юм. Та манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр жин хасаж, эрч хүчтэй болох бөгөөд хэрэглэхээ больсны дараа буцаад хэвийн хоолоо идэж болно. Тийм болохоор бид өдөр бүр шинэ амт, шинэ бүтээгдэхүүн, өөр өөр сонголтыг таны өмнө гарган ирж байгаа юм.
7
-“Хербалайф”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хориглосон онцгой заалт байдаг уу, тухайлбал хорт хавдар, чихрийн шижин өвчтэй хүн?
Р.М: Маш чухал асуулт байна. Бид эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг, зөв хооллолт, бие махбодио арчлахыг дэмжиж, бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Мэргэжлийн ёс зүйг баримтлагч манай компанийн хувьд хэрэв хүн ямарваа нэг өвчтэй бол эхлээд эмчээс асуух ёстой гэдэг зөвлөгөөг бид өгдөг. Яагаад гэвэл өвчтэй байна гэдэг маш ярвигтай зүйл. Тэгээд эмч бүх хариуцлагыг хүлээдэг. Бид ямар нэгэн өвчнийг анагаахыг оролдоогүй болохоор эмчийн хэлж байгааг мөрдөх ёстой.
7
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ